БНСУ-д ажлын байрны дарамт учруулбал 3 жил шоронд хорих хууль хэрэгжиж эхэллээ

БНСУ-д ажлын байрны дарамттай тэмцэх шинэ хууль 2019 оны долдугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Энэхүү шинэ хуулийн дагуу шударга бусаар ажилтнаа халсан болон ажлын байрны дарамт учруулахыг завдсан ажил олгогч 3 хүртэл жил шоронд хоригдох, эсвэл 30 сая воны торгууль хүлээх ажээ.

Өнөөдөр тус улсын нийгмийн харилцаанд дээд албан тушаалтан нь доод ажилтнаа янз бүрээр доромжлон дээрэлхэх, дарамтлах үзэгдэл түгээмэл байдаг бөгөөд үүнийг “габ-жил буюу ажил олгогчийн дарамт” хэмээн нэрлэдэг байна.

“Ажлын байрны дарамт-119” төрийн бус байгууллага /ТББ/ үүний нэгэн тод жишээ болох, даргынхаа хүүхдийн гэрийн даалгаврыг хийх, даргынхаа тушаалаар хүссэн хөдөлгөөнөөр нь бүжиглэх, даргынхаа цагаан үсийг түүж өгөх гэх зэрэг хүний ёсноос гажууд янз бүрийн дарамтын хэлбэр газар авсан байдгийг мэдээлжээ.

Саяхан БНСУ-ын Засгийн газрын зүгээс хийсэн судалгаанд хамрагдагсдын гуравны хоёр нь ямар нэг байдлаар дарамтлуулж байсан болон, нийт оролцогсдын 80 хувь нь дарамтлах үзэгдлийн гэрч болж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Ажлын байрны төлөөх ширүүн өрсөлдөөн, компаниуд дахь албан тушаалын олон шатлал, захирах захирагдах хүчтэй ёс, эдийн засагт нь гэр бүлийн компаниуд ноёлдог зэрэг шалтгаанууд “габ-жил”-ийг бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл болж байна гэж судлаачид үздэг аж.

cbfcd5b41499533c9dc468de2a7e206c БНСУ-д ажлын байрны дарамт учруулбал 3 жил шоронд хорих хууль хэрэгжиж эхэллээ

Түүгээр ч зогсохгүй энэхүү дарамт нь зөвхөн бизнесийн салбарт байдаг үзэгдэл биш болсон бөгөөд тамирчдын дунд дасгалжуулагч багш, дээд оны ах, эгч нартаа дарамтлуулах үзэгдэл түгээмэл байдаг болсон нь илэрсээр байгаа юм. Үүний нэгэн жишээг дурьдахад, өнгөрсөн оны Пёнг Чан-ы өвлийн олимпийн үеэр “Garlic girls” гэж алдаршсан Өмнөд Солонгосын кёрлингийн мөнгөн медальт эмэгтэй баг дасгалжуулагч нарынхаа зүй бус харилцааны талаарх баримтуудыг дэлгэн олныг шуугиулаад байгаа юм.

Мөн судлаачид шинэ хууль хэрэгжиж эхэлснээр “габ-жил” бүрэн алга болохгүй ч өөрчлөлтийн эхлэл болно гэж найдаж байгаа бөгөөд тус улс нь олон жилийн турш Японы колончлолд өртсөний дараа хоёр Солонгосын дайны уршгаар цэргийн дарангуйлагч дэглэмд удаан захирагдаж ирсэн нь нийгмийг шатлан захирах ёсонд өөрийн эрхгүй гүнзгий автуулсан нь нөлөөлсөн хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

mglradio БНСУ-д ажлын байрны дарамт учруулбал 3 жил шоронд хорих хууль хэрэгжиж эхэллээ
Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.