“Өв соёлын баатар”-уудыг үнэ төлбөргүй үзлэгт оруулна

3 жилд нэг удаа Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдаан энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдана.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг аливаа морин уралдаан төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготойгоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”- Монгол туургатны морьтны өв соёлын наадам” болгон өргөжүүлэн зохион байгуулж байгаа аж.Үүнээс гадна ХҮҮХДИЙН ЭРХийг дээдлэн хүүхэд төвтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа бөгөөд аюулгүй ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон ажилладаг “ОЮУ ТОЛГОЙ” компаниас санаачлан, “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран “Өв соёлын баатар” болсон уралдаанч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон байна.

Тодруулбал, маргааш буюу 7-р сарын 19-ны өдрийн 9:00-17:00 цагийн хооронд Хүй долоон худагт байрлах “УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ЭМЧИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА” хаяг бүхий асарт уралдаанд оролцох 7-12 насны бүх уралдаанч хүүхдүүдэд нүд, шүд, чих хамар хоолой, дотор болон гэмтлийн эмчийн нарийн мэргэжлийн үзлэг хийн, амин үзүүлэлтүүдийг үзэж аюул осолгүй сайхан наадах бэлтгэлд дэмжлэг болох аж. Түүнчлэн ОЮУ ТОЛГОЙ компанийн зүгээс эмчийн үзлэгт орсон бүх уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын иж бүрэн хувцас бэлэглэж өв соёлын баатар болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.   

Тагууд
Илүүг харах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.