БНХАУ-ын иргэдийг 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан билээ.

Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу эцэслэн гараагүй, шалгалт үргэлжилж  байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр татан 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.