Залуу жүдочид дэлхийн дэвжээг эзэгнэж эхэллээ

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцэээн хоёрдахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 8, нийт 17 тамирчин 13 жинд барилдаж байна.

Эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр 2 алт 1 мөнгөн медаль хүртэв. 

Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга боллоо.

Мөн 81 кг-ын жинд О.Ууганбаатар Узбекстаны Ш.Болтабоевыг ялж Аваргын алтан медаль хүртлээ.  Ийнхүү манай улсын залуу жүдочид дэлхийн дэвжээг эзэгнэж эхэллээ.

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.