Винни Харлоу: Итгэхийн аргагүй амжилт


Винни Харлоу: Намайг царай муутай, муухай гэж үргэлж гоочилдог

“Алаг тарлан үхэр” хэмээн загварын ертөнцөд алдаршаад буй Винни Харлоу дотуур хувцасны “Victoria’s Secret” шоуны нэгээхэн хэсэг болж, олонд алдаршаад буй билээ. Тэрбээр “www.hellomagazine.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Загварын тайзтай амьдралаа холбосон бүх охид “Victoria’s Secret” гэх алдартай шоуны нэгээхэн хэсэг болохыг хүсдэг. Гэтэл та энэ жил анх удаагаа 2018 оны шоуны тайзнаа алхаж, сахиусан тэнгэрүүдийн нэг болсон?

-Үнэхээр итгэхийн аргагүй юм. Би өнөөдрийг хүртэл өөртөө итгэхгүй байгаа. Би энэ салбарт эцэс буцалтгүйгээр орохоор шийдсэн цагаасаа л энэ шоуны талаар бодож, боломж байвал энэ шоуны нэгээхэн хэсэг болохыг зорьдог байлаа. Үнэхээр бурхан миний хүслийг сонслоо.

-Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хуран чуулдаг. Таны гоо үзэсгэлэн ч нүд гялбам үзэсгэлэнтэй байлаа?

-Хүүхдүүд үргэлж л намайг дооголдог байсан. Энэ бүхэн надад хүндээр тусч, бусдаас өөр байгаадаа үргэлж сэтгэлээр унадаг байсан. “Бурхан намайг л ганцхан алаг тарлан арьстай бүтээжээ. Та надад хайргүй юм уу” гээд л байнга өөр өөртэйгээ ярьдаг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алаг тарлан арьс минь миний нэг төрлийн имиж болсон. Би одоо өөрийгөө голохоо больж, ирээдүйд тохиолдох сайхан зүйлстэй нүүр тулахдаа бэлдээд байж байна. Хэн ч намайг энэ алдартай шоуны нэгээхэн хэсэг болно гэж зүүдлээгүй байх. Загварын ертөнц л намайг голоогүй

-Та шоунд орохоосоо өмнө загвар өмсөгч Тайра Бэнкстэй уулзаж, зөвлөгөө авсан гэж сонссон?

-Үнэн, үнэн. Тэр бол миний загварын бурхан. Түүнгүйгээр энэ их амжилтыг төсөөлж чадахгүй. Учир нь би түүний шоунаас энэ загварын ертөнцөд орж ирсэн нэгэн. Надаас гадна олон охины мөрөөдлийг энэ гайхалтай бүсгүй бий болгосон юм.

-Тайра Бэнкс мөн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг байсан?

-Тийм ээ. Түүний бие, харц, дур булаам уруул бол зүгээр л гайхалтай.

-2018 оны “Victoria’s Secret”  шоу мөн жаргалтай бас гунигтай үйл явдал тохиосон. Адрина Лима энэ шоунд дахин оролцохгүй гэдгээ илэрхийлж, нулимс дуслуулан тайзаа орхисон шүү?

-Тайзны ард байсан охид бүгд цочирдсон. Түүнгүйгээр энэ тайзыг төсөөлөхийн аргагүй. Тэр бол энэ шоуны мөнхийн гал.

-Энэ бол анхны шоу. Амаргүй байсан байх?

-Мэдээж хэрэг. Би шоуны өмнөх өдөр унтаж чадаагүй. Одоо маш их ядарч байна.

-Дараа жилийн шоунуудад орох уу?

-Энэ талаар ярих арай эрт байна.

Б.Дэлгэрцэцэг

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.