Тоёота компанийн бүтээсэн сагсчин робот

Японы Тоёота компани Cue3 нэртэй, 208 см өндөр сагсчин робот зохион бүтээсэн бөгөөд үүнийхээ ур чадварыг өчигдөр нийтэд үзүүлжээ.

Бөмбөгийг цагирганд оновчтой шидэж оруулах зориулалттай энэхүү робот харин гүйж, хуурч, үсрэх зэрэг бусад үйлдлийг хийж чаддагүй юм.Өчигдөр үзүүлсэн туршилтын үеэр Cue3 гурван онооны бүсээс бөмбөгийг найман удаа шидсэнээс тавыг нь оруулж чаджээ.

Тоёотагийн мэргэжилтнүүд энэ үр дүнг дунджаас доогуур байгааг хэлсэн байна. Энэ нь 62.5 хувийн амжилттайгаар гурван онооны шидэлтийг гүйцэтгэсэн гэсэн үг юм.Харьцуулбал NBA-гийн нэг улирлын хугацаанд тогтоосон гурван онооны шидэлтийн дээд амжилтыг 53.6 хувьтайгаар Кайли Корвер эзэмшдэг. NBA-гийн шилдэг мэргэн буучид тооцогддог, хоёр удаагийн MVP шагналтай Стивен Карри л гэхэд 43.6 хувийн үр дүнтэй байдаг юм.Өнгөрсөн онд Cue роботын анхны загвар Японы дээд лигийн Токио Алваркс багийн хоёр тамирчинтай гурван онооны шидэлтээр өрсөлдөөд ялж байжээ.

Cue3 роботыг сагсан бөмбөгийн универсаль тоглогч болгохын тулд дахин 20 жилийн хугацаа хэрэгтэйг Тоёотагийн инженерүүд хэлсэн байна. Тэр үед робот нь гүйж, үсэрч, харайж, цагирагт тохдог болж, жинхнээсээ тамирчдыг орлох боломжтой болох ажээ.

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.