Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан ажилчид 32-39 насны залуучууд байжээ

Зургийн тайлбар: Осол болсон газар

Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр 16.00 цагийн үед гарсан. Тодруулбал, Нийслэлийн аврах анги болон цагдаагийн байгууллагад 15.45 цагийн үед дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу албаны хүмүүс шуурхай ажиллаж, 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

Амиа алдсан залуус 1981-1987 оны тус байгууллагад ажилладаг байсан 32-38 насны ажилчид байсан хэмээн эх сурвалж мэдээллээ. 

Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү “Төв цэвэрлэх байгууламжийн түүхий үлдэцийн насосын станцын хоолой задарч 9 хүн хордож, дөрөв нь нас барсан. Дөрвөн ажилтны хувьд лаганд унасан зүйл байхгүй. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна” гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Таван хүн хордлогын шинжтэй Цэргийн госпиталд эмчлүүлж байна. Нэг хүнээс нь онцгойлж, дээж авч байж ямар химийн бодист автсан бэ гэдгийг шинжилгээгээр тогтооно гэсэн. Лагаас гаргаж байгаа хортой хийнд хордсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй эсэхийг шалгаж тогтооно. Нийслэлээс ажлын хэсэг байгуулсан” гэв. 

Нийслэлийн Т.Гантөмөр “Ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарна. Цэргийн төв госпиталтай холбоотой ажиллаж байна. Тэнд эмчлүүлж буй таван хүн хордлогын тайлах аппараттай, биеийн байдал тогтвортой байгаа гэх мэдээллийг өгсөн. Ослын дуудлагын дагуу онцгойгийн аврах шуурхай багийнхан яаралтай ирж аврах ажиллагаа үзүүлсэн байгаа” гэсэн юм. 

Ийнхүү хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдлаа. Гэвч энэ нь анхных биш. Өнгөрсөн онд гэхэд хоёр ажилчин хүхрийн хий алдагдсаны улмаас амиа алдаж байжээ. 

Б.Аз

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Таньд санал болгоё

Close
Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.