БНХАУ-ын төхөөрөмж сарны нөгөө тал дээр аялсаар байна

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын сар судлах төхөөрөмж сарны нөгөө тал дээр шинжлэх ухааны судалгаа явуулах зорилгоор 170 гаруй метр аялаад байгаа тухай тус улсын Үндэсний сансар судлалын удирдах газрын харьяа Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлэв.

Сарны температур маш өндөр хэмд хүрсэнтэй холбогдуулан “Yutu-2” буюу “Хаш туулай-2” төхөөрөмж дөрөвдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд “үдийн завсарлага” авсан бөгөөд мягмар гарагаас эхлэн судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.

Энэхүү төхөөрөмжийг өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны өмнөд туйл дахь “Вон Карман” тогоо руу илгээсэн бөгөөд гурван сар ажиллах хүчин чадалтайгаар бүтээсэн боловч тооцоолсноос удаан хугацаагаар ажиллаж байгаа ажээ. 

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.