Д.Трамп Саудын Арабын хунтайжтай үр дүнтэй яриа өрнүүлжээ

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальмантай үр дүнтэй яриа өрнүүлжээ. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан АНУ Саудын Арабад хязгаарлалтын арга хэмжээ өмнө нь авсан билээ.

“Талууд Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хангахад Саудын Арабын гүйцэтгэж буй үүрэг оролцоог хэлэлцсэний сацуу Иранд шахалт үзүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих асуудлуудын ач холбогдлыг хэлэлцсэн” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.

Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д нэвтрэхийг хориглосон тухай Төрийн Департамент өмнө нь мэдэгдсэн. 

“Washington Post” сонины тоймчоор ажилладаг байсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги 2017 оноос хойш АНУ-д оршин суужээ. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй алга болсон юм. Хашогги консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас амиа алдсан болохыг Саудын Арабын Ерөнхий Прокурорын газар хожим нь мэдэгдсэн билээ.  

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.