А.Цэрэнсодном прокурорыг Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэллээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодномыг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийг шалгах хэлтэс шалгаж эхэлжээ. Учир нь тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон Г.Наранхүү гэгч нь хэргээ нуун далдлахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан” хэмээн ярьсан юм. 

Үүнтэй холбогдуулан иргэн Г.Наранхүү цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар прокурор А.Цэрэнсодномыг шалгаж эхэлсэн байна. 

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодномыг Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн. Гэвч прокурор А.Цэрэнсодномын бусадтай их хэмжээний мөнгөний асуудлаар ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсанаар Ерөнхийлөгч саналаа буцаан татсан юм.

Б.Анир

Илүүг харах

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.