Опра Уинфри: Чи өөрийнхөө гэрлийг цацруул

Хамгийн олон үзэгчид шүтэн бишрэгчтэй, жилийн хэдэн тэрбум ам.долларыг орлого олдог “Опра Уинфри шоу” хөтөлбөр 25 жилийн дараа 2011 онд хаалтаа хийсэн билээ. Энэ тухай Уинфригийн “Harpo Production” компанийнхан  хэвлэлийнхэнд мэдээлж байсан. Уинфри хаалтын шоугаа Баасан гаригт хийхээр төлөвлөсөн байлаа. Түүний шоуг дэлхийн өнцөг булан бүрт бүр тодруулбал 145 оронд цацсан юм. Түүний шоуг АНУ-д л гэхэд 42 сая үзэгч үздэг байсан.  Хатагтай Уинфри “Discovery Communications” компанитай OWN буюу Опра Уинфригийн сүлжээ гэдэг кабелийн шинэ сувгийг 2011 онд хамтран эзэмшиж нээлтээ хийснийг та бүхэн мэдэх бизээ. Энэ нь урд нь гарч байсан ” Discovery Health” нэвтрүүлгийг орлох бөгөөд 74 сая үзэгчид үзэх боломжтой гэж төлөвлөн энэ сувгийг нээсэн гэдэг.

“CBS” телевиз Опра Уинфригийн шоуг 200 гаруй удаа нэвтрүүлсэн бөгөөд тэдний хамтын ажиллагаа энэ нэвтрүүлгээр дуусгавар болсон юм. Учир нь Хатагтай Уинфригийн шинэ шоу нь Лос Анжелосийн студид хийгдэх болсон учраас хамтын ажиллагаа өндөрлөсөн гэдэг.

Уинфригийн 24 жилийн шоу Чикаго хотод болж түүний шоунд Майк Тайсон, Эвандор Холифиелд, У.Хьюстон, Эрин Андрю болон улс төрчид оролцсон маш том арга хэмжээ болсон юм. 1993 онд Майкл Жексоны арьсны байдлаасаа болж зовж шаналж байгаа талаар нэвтрүүлэг хийсний дараа түүний нэвтрүүлэг олон нийтэд өргөнөөр хүрэх болсон. 2004 онд ойролцоогоор 300 гаруй гишүүддээ 7.000.000 ам.долларын шагналын сантай бэлгийн харцаганд шинэ машины түлхүүрийг хийж өгсөн байна. Опра Уинфригийн сэтгүүл 2009 оны эхний хагаст хамгийн шилдэг 7 дахь сэтгүүлээр шалгарсан. 2009 оны эхээр Уинфригийн цэвэр орлого нь 2.7 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Тухайн үед  Уинфри оны шилдэг 100 хүний жагсаалтад  2-рт бичигдэж, Анжелина Жоли 1-рт бичигдсэн билээ. Уинфри телевизийн хөтлөгчийн ажлыг 1974 оноос хийж эхэлжээ.

Амьдралын эхэн үе

Түүний өрөвч нинжин сэтгэлийн талаар бичсэн номонд Библийн тухай хэвлэгдэн гарсны дараа “Oprah” гэж нэрлэх болсон байна. Уинфри Koscuisko, Mlssissipi-д гэрлээгүй эцэг эхийн дундаас төржээ. Түүний эх нь гэрийн эзэгтэй байж, эцэг нь нүүрсний уурхайд ажилладаг байжээ. Тэр 6 настайгаасаа эхлэн эмээтэйгээ амьдарч эхэлсэн байна. Түүний бага нас маш ядуу зүдүү байдалд өнгөрсөн. 13 настайдаа тэр гэрээсээ явсан юм. 14 настайдаа жирэмсэн болж хүү төрүүлсэн боловч тэр хүү нь төрснийхөө дараахан нас барсан. Үүний дараа ээж нь түүнийг аав руу явуулж тэндээ ахлах сургуульд сурч эхэлсэн байна. Энд сурч байх үедээ Уинфри шилдэг сурагч болж байсан. Дараа нь тэр их сургуульд харилцаа холбооны чиглэлээр суралцсан.

Ажил мэргэжил ба амжилт

” Опра Уинфри шоу “

1983 онд Чикагод WLS телевизэд өглөөний хагас цагийн шоу хөтөлбөрийг хөтлөн явуулах болсноор түүний телевизийн нэвтрүүлэгчийн ажил эхэлсэн. Түүний анхны нэвтрүүлэг нь 1984-01-02-нд цацагдсан юм. Нэг сарын дараа гэхэд түүний хөтөлдөг шоуны нэр хүнд өсөж, “Опра Уинфригийн шоу” гэдэг нэртэйгээр цацагдаж улмаар нэвтрүүлгийн хугацааг нь сунгаж нэг цаг болгон 1986-09-08-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэх болсон гэдэг. Түүний 20 жилийн ойн шоун дээр киноны шүүмж бичигч Рожер Эберт түүнийг шоу ертөнцийн “Дэлхийн хатан хаан” гэж нэрлэсэн удаатай. Түүний шоу Америкийн номер 1 хөтөлбөр болсон. 90-ээд оны дунд үеэс эхлэн тэрээр эмэпэйчүүдийн зүрхний өвчний тухай шоу нэвтрүүлэг хийж эхэлсэн. 1993 онд Майкл Жексонтой хийсэн нэвтрүүлгийг хамгийн олон үзэгчидтэй буюу 100 сая хүн үзэж Америкийн телевизийн түүхэнд амжилт тогтоосон. Өөр нэг онцлог гэвэл түүний 2004 оны намар болсон 19 дэхь жилийн шоун дээр 276 суудлын машиныг шоуны оролцогсдод бэлэг болгон өгсөн явдал юм.

2004 оны Нобелийн Энх тайвны шагнал гардуулах концертын ажиллагааг Уинфри Том Круиз нар хөтөлсөн. Энэ нэвтрүүлэг 2004-12-23-нд АНУ-д болжээ. Мөн түүний хамгийн сайн хөтөлдөг телевизийн хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн суваг болох Oxygen юм. Уинфри нь “Harpo Production”-ны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Кино

Опра Уинфри Улаан өнгө шагнал дээр Софигийн дүрд 1985 онд Уинфри Алис Уалкерын Стевен Спилберг кинонд тоглон улаан өнгө Новелийн шагнал хүртсэн. Тэр энэ кинонд гэрийн эзэгтэй Софигийн дүрийг бүтээсэн. Дараагийн жилдээ Уинфри хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн боловч Анжелика Хьюстонд ялагдсан байна. 2005 онд Улаан өнгө шагналын ажиллагаа явагдах үед Уинфри продюсероор оролцсон байна. 1998оны 10-р сард Уинфригийн продюсорлосон “Beloved” кино мөн адил шагнал авсан байна. Энэ кино нь 30 сая ам.долларын орлого олсон байна. Энэ киноны гол дүрийн жүжигчин Сандай Неютон хэлэхдээ: “Би олон сайн жүжигчидтэй ажиллаж байсан. Опра олон кино хийгээгүй. Гэвч тэр маш хүчтэй жүжигчин” гэжээ. 2005 онд “Harpo Production” Зора Неал Хьюрстоны “Тэдний нүд бурхан руу харж байсан” /1937/ кинонд Америкийн нэр хүндтэй шагналыг олгосон байна. 2006 онд тэр Чарлотын Вэйб, 2007 онд “Зөгий” кинонд дуу оруулсан. 2008 оны сүүлээр Уинфригийн “Harpo films” компани нь НВО-той гэрээ хэлэлцээр хийсэн. 2009 онд Уинфри “Гүнж ба мэлхий” кинонд дуучин Тианагийн ээжийн дүрд дуу оруулсан.

Ном ба сэтгүүл

Уинфри “О, The Oprah” сэтгүүлийн нүүрэн дээр Уинфри “О, The Oprah” болон “О at home” нэртэй хоёр сэтгүүлийг хэвлэн гаргадаг. Тэр таван номны автораар ажилласан /өөрийнхээ жингээ хасаж байгаа талаар болон дасгалжуулагч Боб Грийний тухай/. 2002 онд “О, The Oprah” сэтгүүл нь хамгийн их амжилтанд хүрч, 2005-2008 онуудад 2.4 сая буюу нийтхэвлэлийн Юхувийг эзэлсэн. 2006-2009 онуудад хамгийн их борлуулалттай сэтгүүл болсон. Түүний сэтгүүлүүд нь түүний шоунаас илүү орлого олж жилдээ 63000 ам.доллар орлоготой байсан байна /Америкийн эмэгтэйчүүдийн дундажаас дээгүүр/

Онлайн

Oprah.com сайт нь Уинфригийн компанийн бүхий л салбар болох шоу, сэтгүүл, ном, болон олон нийтийн буяны байгууллагын талаарх мэдээллүүдийг агуулж байдаг. Энэ сайтад сардаа 6 сая зочин хүмүүс зочилдог бөгөөд дундажаар 70 сая хуудастай ба долоо хоногт ойролцоогоор 20,000 мэйл ирдэг.

Уинфригийн санаачлагаар “Опрагийн хүүхдийн хүчирхийллийн тухай” сайтад тавигдах болсон. Эхний 48 цагийн дотор хоёр эрэгтэйг баривчилсан байна.

Радио

2006-02-09-ны өдөр Уинфри ХМ Радиоги компанитай радиогийн шинэ суваг суурилуулах гурван жилийн хугацаатай 55 сая ам.долларын гэрээ байгуулсан. Опра ба түүний найзууд суваг нь Опра Уинфригийн шоу болон “0,The Oprah” сэтгүүлийн талаар болон алдартай хүмүүсийн тухай мэдээлдэг. Энэ суваг нь 2006-09-25-ны өдрийн 11 цагт нээлтээ хийж байсан. Тус суваг нь өдөрт 24 цагийн нэвтрүүлэг явуулдаг бөгөөд долоо хоногийн долоон өдөр ХМ Радио дээр 156 цагийн нэвтрүүлэг явуулдаг.

Хувийн амьдрал. Гэр Уинфригийн Montecito эдлэн газар

Уинфри одоо өөрийн эдлэн газар болох Калифорнид оршдог Montecito -доо 170 000 ам метр талбайтай байшинд амьдардаг. Тэр Нью Жерси хаус, Чикагод байр, Фишер арал дээр Майяамид эдлэн газартайгаас гадна Жеоржиод 2005 онд хаус, Колоридад хаус, Хавайд хувийн өмчтэй. Тэрээр мөн Нью-Жерсигийн Аволонд байртай юм байна.

Гэр бүл

Уинфри өөрийн хамтрагч Stedman Graham- тай 1986 оноос эхлэн хамтран амьдарч байна. Тэд 1992 оны арван нэгдүгээр сард гэрлэжээ. Уинфрид хүүхэд байхгүй. Гэвч түүнд Өмнөд Африкийн охидуудад зориулан байгуулсан асрамжийн газрынхаа сургуулийн охидоо өөрийн хүүхэд шиг боддог аж. Тэрээр хэлэхдээ:” Надад хүүхэд байхгүй, гэхдээ би хэзээ ч өөрийгөө хүүхэдгүй гэж бодож байгаагүй. Одоо надад 152 охин байна” гэжээ.

Романтик түүх

Уинфри Грахам нарын харилцаа нь маш романтик. Түүнтэй учрахаас өмнө түүний хайрын амьдрал нь тогтворгүй байсан. Өсвөр насандаа хүчирхийлэлд өртөн 14 насандаа хүүхэд төрүүлж байсан.1997 онд түүний найз залуу Күүк түүнээс 20000 ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгч байсан байна, Тэр 1985 онд хэдэн cap хамт амьдарч байсан ба хар тамхи хэрэглэдэг байжээ. Тэрээр ахлах сургуульд байхдаа Антонитой үерхдэг байсан. 1960-аад онд түүний хүүхдийг төрүүлсэн. 1971 онд Антонигоос салсны дараа Вильямтай танилцсан. 1976 онд Уинфри WJZ-TV-д ажиллахаар Балтиморт нүүж ирэх  үед тэд салсан. Тэнд ажиллах үедээ Крамертай танилцсан байна. Уинфри “Тэр маш гайхалтай залуу, намайг халзан толгойтой байхад хайрлаж байсан”гэжээ/Түүний үс нь муу хими хийлгүүлснээс болон унасан/. Дараа нь тэр Майртай дөрвөн жил хамт амьдарчээ.

Дотны найзууд

Уинфригийн хамгийн сайн найз нь 20 настайгаасаа эхлэн үерхсэн Гэйл Кинг юм. Тэр Гэйл Кинг Шоуны хөтлөгч бөгөөд одоо “О, The Oprah” сэтгүүлийн редактораар ажилладаг. Тэд 1997 оноос эхлэн хамтран ажилласан. Түүний бас нэг сайн найз нь Мари Шривер. 1989 онд тэр шоундаа ДОХ-ын халдвар авсан Биллиг оролцуулсан байна. Би түүнийг ах шигээ хайрладаг байсан гэж Уинфри ярьжээ. Тэр Биллитэй түүний амьдралынх нь сүүлчийн өдөр хүртэл уулздаг байсан.

Эрүүл мэнд

2007-10-16-нд Уинфригийн бамбай булчирхай нь томорсон. Тэрбээр хэлэхдээ, тавдугаар сарын сүүлч гэхэд би өөрийн амьдралдаа юу тохиолдохыг мэдэхгүй байсан. Гэвч би Африкд нэг сарын турш үзэсгэлэнтэй охидуудтайгаа нэг cap хамт байж, эмч нараар эмчлүүлэн эдгэрсэн гэж өөрийн шоун дээрээ ярьсан. “О, The Oprah” сэтгүүлийнхээ 2007 оны долоодугаар сарын дугаартаа  өөрийнхөө тухай хэвлүүлсэн.

Ентрепренер ба эд хөрөнгө

Тэр ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд 32 настайдаа саятан болсон. Тэр өөрийн хийсэн бүхэн дээрээ амжилт дагуулж байсан. 1994 онд түүний шоуны нэр хүнд өссөн. 1990-ээд оны эхээр түүнийг баян эмэгтэйн тоонд оруулах болсон. 41 настайдаа түүний цэвэр орлого нь 340 сая долларт хүрсэн. 1995 оноос эхлэн тэр жил бүр Америкийн 400 баян хүмүүсийн тоонд оржээ. 20-р зууны Африк болон Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон. 2004, 2005 онд дэлхийн хамгийн баян хар арьстан тэрбумтан, 2006 онд дэлхийн хамгийн анхны хар арьст тэрбумтан эмэгтэй болсон. 2009 оны 9-р сард түүний орлого 2.3 тэрбум долларт хүрсэн байна.

Нэр нөлөө

Дэлхийн хамгийн нэр нөлөөтэй эмэгтэй Уинфри 2016 онд Олимп болох Чикаго хотод дэмжлэг үзүүлнэ гэжээ. 2009 онд Денмарк “Уинфри бол яах аргагүй дэлхийн хамгийн чадалтай хүчирхэг эмэгтэй” хэмээн хэлсэн юм.  CNN-ээр түүний тухай  “Тэр бол яах аргагүй дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй” гэж Америкийн ажиглагчид нэрлэсэн бол 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009 оны “20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүн”-ээр тодорсон байдаг. Тэр “Америкийн хамгийн нөлөөтэй эмэгтэй” гэж Барак Обома хэлжээ. 1998 онд тэр Африк болон Америкийн шилдэг нөлөөтэй 101 хүмүүсийн 1-рт бичигдсэн түүхтэй. 2003 онд Элвис Преслигийн байрыг эзэлсэн. 2005, 2007, 2008 онд түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэсэн байна. 2005 онд тэр Америкийн хамгийн агуу эмэгтэйгээр тодорсон. 2003 оны арван нэгдүгээр сард Америкийн насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар 73, 2007 оны нэгдүгээр сард 74, 2007 долоо дугаар сард 66, 2007 оны арван хоёрдугаар сард 55 хувь нь түүнийг шүтэн биширдэг гэж судалгаагаар гарчээ. Мөн 2007 онд түүний нэр хүнд Хиллари Клинтонтой хамт 1-р байранд орсон байна.

Опрагийн номын клуб

1996 оны сүүлээр тэрээр өөрийн телевизийн шоундаа шинэ зүйлийг оруулах болсон. Энэ нь Опрагийн номын клуб нэртэйгээр шинээр гарсан номонд гол анхаарлаа хандуулдаг байдлыг бий болгосон юм. Түүний шоуны оролцосн номууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй борлуулагддаг байлаа.

Ивээн тэтгэлэг

1998 онд Опрагийн Ангел Сүлжээ нь дэлхийн ядуу буурай амьдралтай хүмүүст дэмжлэг үзүүлэн тусалж эхэлсэн. Энэ байгууллага нь ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллага нь нийт 51 000 000 ам.долларын тусламж, дэмжлэг үзүүлсэн байдаг. Уинфри 2005 онд Америкийн хамгийн өглөгч ивээн тэтгэгч 50 хүний тоонд багтсан хамгийн анхны хар арьст хүн болсон. 2006 оны есдүгээр сард Опра 11000000$-ын хандив оруулсан. Мөн тэр хувиасаа 10000000 ам.долларын хандив өгчээ. Уинфри Африк Америкийн 250 хүнд, Жеоржиогийн Атлантийн коллежид боловсрол эзэмшихэд нь тусалсан. 2002 онд тэр хамгийн анхны хүмүүнлэгийн шагналыг авчээ. 2006 оны зун Үндэсний Телевизийн 20 жилийн ойгоо тэмдэглэхдээ тэр өөрийн ажилтнууд болох 1065 хүнийг Хавайд амраасан байна.

Улс төрийн хамгаалал

Опра Барак Обома болон Мишель Обома нартай сайн харилцаатай байдаг. Тиймээс Барак Обомагийн 2008 оны сонгуульд дэмжиж буйгаа илэрхийлэн  гарын үсэг зурж байсан. 2007-09-8 нд Обомад зориулан хандив өргөсөн.

Алдарт Forbes Опрагийн тухай

Forbes хэмээх бизнесийн нэрт сэтгүүлд дэлхийн хамгийн хүчирхэг алдартай хүнээр АНУ-ын ТВ хөтлөгч Опра Уинфри тодорчээ. Орлого болон олон нийтэд хүрсэн байдал зэргээр нь жилийн хамгийн шилдэг алдартай 100 хүнийг жагсаасан бөгөөд Опра кино жүжигчин Анжелина Жолигийн өмнөх “амжилтыг” бут цохин түрүүлсэн байна.

Түүнийг АНУ-д ямар хүчтэй, хүндтэй хүн бэ гэдгийг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тод харж болохоор байсан юм. Учир нь Опра Уинфри одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн компанит ажилд гол  уриалагч болон гарч ирсэн нь Опраг хайрлан биширдэг хэдэн сая үзэгчид, тэр тусмаа үнэнч хар арьстан дэмжигчдийг асар хүчтэйгээр хөтөлж чадсан билээ.

Тиймээс түүний тухай,  ялангуяа түүний амжилтын шалтгаан юу болох талаар олон хүн мэдэхийг хүсэж байгаа болов уу…

Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад орж ирж байсан анхны хар арьстан эмэгтэй болох Опраг телевизийн бэлэг тэмдэг гэж хэлж болно. Опра болон түүний өөрийн нэрээр нэрлэгдсэн телевизийн шоу нь Emmy-гийн шагналыг хэд хэдэн удаа хүртэж байсан юм.

1986 онд “Хөх Ягаан Өнгө” хэмээх түүний анхны кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан бөгөөд үүнээс хоёр жилийн дараа тэрбээр Harpo Producstions студийг байгуулсан аж.

2000 онд Опра “О” сэтгүүлийг гаргасан. Борлуулалтаараа тэргүүлдэг энэхүү сэтгүүлийн нүүр бүр дээр түүний зураг гардаг билээ.

Тэрбээр мөн номын клубтэй ба худалдаанд тэргүүлж буй шилдэг номуудын жагсаалтыг багтааж, танилцуулдаг юм.

2009 онд хатагтай Уинфри “The Oprah Winfrey Show” нэртэй шоугаа 2011 онд хаах болно гэж мэдэгдсэн. Учир нь тэрбээр шинээр байгуулж буй кабель суваг болох “OWN” (the Oprah Winfrey Network”) -д илүү их анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ.

Олон арван жил телевизийн тэрбумтан хатан хаан байх хугацаандаа хатагтай Уинфри өвөрмөц үйл явдлуудаар дүүрэн байсан. Тухайлбал 1988 онд тэрбээр 33 кг жин хасчихсан гарч ирж байсан, 2005 онд жүжигчин Том Круз өөрийн эхнэр болох жүжигчин Кэйти Холмест дурласнаа зарлан Опрагийн буйдан дээр үсрэн дэвхцэж байсан, мөн тус онд шоуныхаа үзэгчдэд бүгдэд нь үнэгүй машин өгөхөөр болсныг мэдэгдэхэд гэнэтийн баяр хөөрийн хашгираан цуурайтаж байсан гээд л.

Дуучин Майкл Жэксонтой хийсэн шоу нь тэр үед бүх цаг үеийн хамгийн олон үзэгчдийг хамруулсан ярилцлага болсон хэмээн тэмдэглэгдэж байжээ. Энэ нь хатагтай Опрагийн шоуны алдрын оргил цэг байсан гэдэг. 1993 онд нэвтрүүлсэн уг онцлох ярилцлагыг АНУ-д 62 сая хүн, дэлхий дахинд бараг 100 сая хүн үзсэн аж.

FILE- This 1993 file photo provided by Harpo Productions shows Oprah Winfrey interviewing Michael Jackson during her television show. Winfrey was set to announce Friday, Nov. 20, 2009 that her powerhouse daytime television show, will end its run in 2011 after 25 seasons on the air. (AP Photo)

Опра Винфригийн ур чадварын нэгэн чухал суваг бол тэрбээр олон нийтэд өөрийн амьдралыг дэлгэхдээ бүрэн нээлттэй байдаг явдал билээ. Үүгээрээ бусадтай, тэдний амьдралтай хялбархан холбогдож чаддаг, тэгээд сэтгэлийг нь эзэмдэж чаддаг байх. Тэрбээр 1954 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Хүүхэд насандаа хүчирхийллийг даван туулсан. Тэргүүн байранд явж байсан телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Фил Донахюг санаанд багтмааргүй гэнэтийн амжилтаар гүйцэн түрүүлж байсан, биеийн жин нь хасагдаж, нэмэгдэхтэй болон хувийн харилцаанууд дээрээ байнга бүдчин тэмцэлдэж байсан зэрэг жишээнүүд түүний тоолж баршгүй шоуны цөм нь болж байжээ. 2008 оны “Опрагийн Том Өглөг” хэмээх нэртэй шоу нь түүний хамгийн сүүлд хийсэн өглөгүүдийн нэг юм. 2007 онд тэрбээр Өмнөд Африкт хэдэн тэрбум төгрөгөөр охидын сургууль байгуулжээ.

Мөн хатагтай Уинфри нь Discovery сувгийн “Амьдрал” хэмээх байгалийн баримтат нэвтрүүлгийн өгүүлэгч юм.

Шоучин Опрагийн дотоод ертөнцийн,  амжилтын нууцаас суралцахын тулд түүний хэлж байсан үгсээс :

“Шилдэг байх сонголт нь чи өөрийн бодол санаа болон үгийг өөрөөсөө илүү ихийг шаардан гаргаж чадна гэсэн эрс шулуун хандлагатайгаа эвцэлдүүлж чадахаас л эхэлдэг гэж би итгэдэг.”

“Өөрийнхөө хүрч чадах хамгийн шилдэг байнд хүрэхийн тулд өөрт юу байгаагаа ашигла – би тэгж л амьдардаг.”

“Би юуг маш сайн мэдэж байна вэ гэвэл чи юуг бусдад өгнө- хариу нь чамд буцаж ирдэг.”

“Чи өөрийнхөө гэрлийг цацруул. Дотроосоо гэрэлт, тэгвэл гэрэл чинь өөр хэн нэгэн дээр цацрах л болно. Чи өөрийнхөө гэрлийг цацруул.”

“Би бүхнийг олж авч чадна. Зүгээр л би бүхнийг нэг дор олж авч чадахгүй юм байна гэдгийг сурсан.”

“Заримдаа бид хэн нэгний үзэл бодлоор амьдрах гэж их л завгүй хичээсээр өөрийнхөө хэн байх ёстой төрсөн гэдгээ анзаардаггүй. Гэтэл бусад хүмүүс болон тэдний үзэл бодол бидний хувь тавиланг тодорхойлох эрхтэй биш билээ.”

“Хэдийгээр би баянаар ивээгдсэндээ талархалтай байдаг боловч эд баялаг миний хэн гэдгийг өөрчилж чадаагүй. Миний хөл хөрсөн дээр гишгэсэн хэвээр байгаа. Би арай илүү сайн гутал өмсөж байгаа гэдэг нь л өөр.”

“Чиний хамгийн их айж буй зүйлд хүч байгаа юм биш, харин чиний айдаст л тэр хүч байгаа юм.”

“Амар зам гэж байхгүй. Хэрэв байсан бол би худалдаад л авчих байсан. Надад итгээрэй, тэгвэл энэ нь миний хийх хамгийн дуртай зүйл байх байсан юм шүү!”

“Чадахгүй гэж бодож буй нэг зүйлээ хийгээд үз. Түүн дээрээ алдаад үз. Дахиад оролдоод үз. Хоёр дахь удаад нь илүү сайн хийгээрэй. Хэзээ ч бүдэрдэггүй хүмүүс бол хэзээ ч өндөр шугам руу авирдаггүй хүмүүс л байдаг юм. Энэ бол чиний цаг хугацаа. Тиймээс эзэмдээрэй.”

“Амьдралын хамгийн агуу эрсдэлүүдийн нэг бол хэзээ ч эрсдэл хийж зүрхлэхгүй байх явдал юм гэж би боддог.”

“Амьдралын хамгийн том нууц бол тэнд ямар ч том нууц гэсэн зүйл байхгүй. Чиний зорьж буй зүйл юу байх нь хамаагүй, гагцхүү чи хөдөлмөрлөхөд л бэлэн байгаа бол тэнд хүрэх л болно.”

Тагууд
Илүүг харах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.