Эрс өөрчлөлт ба технологийн дэвшлүүд

21-р зууны интернет болон ухаалаг технологийн хөгжил бидэнд дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлэл авах, тив алгасаж хүмүүстэй холбогдох гэх мэт орон зайн хязгааргүй эрх чөлөөтэйг олгодог билээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед дэлхийн томоохон цахим сүлжээний платформууд болон улс орны засгийн газрууд хувь хүний мэдээллийг хууль бусаар ашигладаг хэмээн буруутгагдаж эхэлсэн. Энэ нь цахим сүлжээ болон мэдээллийн сан илүү хурдан, аюулгүй хэрнээ нарийвчилсан хамгаалалттай болох ёстойг харуулсан. Үүнтэй холбоотойгоор томоохон компаниуд болон зарим орны засгийн газрууд өөрсдийн гэсэн арга хэмжээг авч эхэлжээ. 

Бидний амьдралыг эрс өөрчлөх технологийн дэвшлүүд

Утасгүй сүлжээний дараагийн үе болох 5G сүлжээ нь 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээнд нэвтрэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд “Samsung”, “Huawai” зэрэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчид 5G сүлжээнд ашиглагдах төхөөрөмжүүдээ танилцуулж эхэлсэн юм. 

5G сүлжээ

5G сүлжээ гэж юу вэ?

Утасгүй сүлжээг дараагийн төвшинд авчрах энэхүү сүлжээ нь өндөр хурдны холболттой бөгөөд ойролцоогоор секундэд 10-20 гигабайтын хурдтай байх юм. 

5G сүлжээ гэж юу вэ?

Нийгмийн үнэлгээний систем (Social Credit System)

БНХАУ-ын 2018 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Нийгмийн үнэлгээний систем нь БНХАУ-ын засгийн газрын иргэдээ хянаж, удирдах нэг арга билээ. Тоон мэдээлэл болон хиймэл оюун ухаан дээр суурилсан уг систем нь иргэд болон албан байгууллагуудын үйл хөдөлгөөн, зан байдал, ёс суртахууныг хянах бөгөөд БНХАУ-ын хууль, журам болон бүхий л төрлийн стандартыг зөрчвөл муу үнэлгээ авч төрийн болон бусад үйлчилгээ авахаас хязгаарлагдах юм. 

Нийгмийн үнэлгээний систем (Social Credit System)

“Aссошиатэд Прэсс” агентлагаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жил БНХАУ-д ойролцоогоор 17.5 сая нийтийн тээврийн тасалбар “Нийгмийн үнэлгээний зөрчил”-ийн улмаас цуцлагджээ. Мөн хэрэгжиж эхэлснээс хойш 3.5 сая иргэдийн хугацаа хэтэрсэн төлбөр болон татварыг төлүүлж чадсан байна. Мөн энэхүү торгууль нь хувь хүний албан ажилд нөлөөлөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд тухайн ажил эрхэлдэг байгууллагадаа тушаал ахих болон удирдах албан тушаалд томилогдох боломжгүй болох юм.

Хяналтын шинэ технологиуд

БНХАУ зөвхөн нийгмийн үнэлгээгээр иргэдээ удирдахаас гадна  царай таних чадвартай нүдний шил, хүнийг алхаагаар нь таних хиймэл оюун ухаан зэрэг олон төрлийн шинэ технологиудыг ашиглаж эхэлсэн. Ингэснээр онгоц, галт тэрэгний буудлууд гэх мэт хүн ихтэй газруудыг хянаж, гэмт хэргийн эсрэг хурдан шуурхай хариу үзүүлэх боломжтой болох аж.

Хяналтын шинэ технологиуд

БНХАУ-ын эрх баригч нам 2020 он гэхэд энэ системээ орон даяар ашиглахаар төлөвлөж байна. Хэдийгээр нийгмийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэдий ч хувь хүний орон зайд хэт халдсан, хүний эрхийг зөрчсөн хэмээн шүүмжлэлд өртөж байгаа билээ. Үүнээс гадна эдийн засагчид уг систем нь гадаад харилцаа, тэр тусмаа олон улсын худалдаа, үйлдвэрлэл болон аялал жуулчлалд хүчтэй нөлөөлнө гэж таамаглаж байгаа юм. 

“Фэйсбүүк”-ийн шинэчлэл

Дэлхийн хамгийн том цахим платформ болох  “Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукэрберг өөрийн хуудсандаа “Фэйсбүүк”-ийн ирээдүйн чиг хэрхэн өөрчлөгдөх талаар бичжээ. Тэрбээр “Фэйсбүүк”-ийн охин апликэйшн болох “WhatsApp”-ийг жишээ болгож дурдахдаа “Бид  “WhatsApp”-ийг бүтээхдээ хувийн мэдээлэл солилцох сүлжээг бий болгохыг зорьсон бөгөөд бүх л үйлдэл хэрэглэгчийн хувийн орон зайд хамаарч байхыг хүссэн” хэмээгээд “Ирээдүйд “Фэйсбүүк” хэрэглэгчдийн мэдээлэл солилцож холбогдох хэрэгсэл нь “Messenger” болон “WhatsApp” байх болно” гэж тодотгожээ. 

"Фэйсбүүк"-ийн шинэчлэл

Нууцлагдсан мэдээлэл болон илүү олон үйлдлүүд

Хувийн мэдээллийг нууцлах, хэн ямар мэдээлэл авч болохыг илүү нарийвчлан гаргаж цаашлаад гуравдагч этгээдүүд болон засгийн газар хувь хүний мэдээллийг хууль бусаар авах, ашиглахгүй байхад анхаарлаа хандуулсан нь сүүлийн үед гараад байгаа мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ажээ. Мэдээллийн аюулгүй байдлаас гадна төвлөрсөн нэг платформтой болохыг зорьж буй нь хэрэглэгчдэд нэг дороос бүх үйлчилгээг авах боломж бүрдүүлж өгч байгаа юм.

Нууцлагдсан мэдээлэл болон илүү олон үйлдлүүд

Олон шинжээчид энэхүү чиг хандлагыг БНХАУ-ын 800 сая гаруй хэрэглэгчидтэй хамгийн том цахим платформ болох “WeChat”-тай адилхан болж байна хэмээн дүгнэж байгаа юм. “Wechat” нь зөвхөн мэдээлэл солилцохоос гадна тоглоом тоглох, санхүүгийн төлбөр төлөх, худалдан авалт хийх, хоол захиалах тэр бүү хэл нийтийн тээврийн төлбөрөө төлөх гэх мэт бүх л төрлийн үйлдлүүдийг хийх горимтой байдаг юм. 

Тагууд
Илүүг харах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close

Adblock илэрлээ!

Уучлаарай та Adblock-г идэвхигүй болгоно уу.