Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

 

Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:

 

1944 оны эцсээр бас нэгэн холбоотон, чөлөөлөгдсөн Францын Ерөнхий сайд, домогт жанжин дэ Голль Москвад ирлээ. Буудалласан өрөөнд нь сонсох хэрэгслэл тавьсан болохоор францчууд махчин Сталины тухай цаг үргэлж ярьж байсныг нэгд нэгэнгүй мэдэж байлаа. Кремльд хүлээн авалт зохиов. Горзгор дэ Голль, давжаа Сталин хоёр элэг хатмаар хос харагдана. Будаалга дээр Сталин Кагановичийн эрүүл мэндийн төлөө уух санал дэвшүүлэв:

 

–Зоригтой хүн дээ. Хэрэв галт тэрэг цагтаа ирэхгүй бол...гээд тэрээр түр чимээгүй болсноо их л эелдгээр, Бид түүнийг буудна гэдгийг өөрөө мэдэж байгаа. Дараа нь тэрээр агаарын цэргийн маршал Новиковын төлөө хундага өргөв:

 

–Мундаг маршал даа. Түүний төлөө ууя. Хэрэв тэр ажлаа сайн хийхгүй бол бид түүнийг...гэснээ инээмсэглээд, дүүжилж ална. Эзэн францчуудад тийм ч элэг авмаар харагдсангүй. Баахан шорвоглож дуусаад инээмсэглэн байж нэмж хэлсэн нь:

 

–Намайг бараг л мангас юм шигээр ярьдаг, ийм учраас би энэ сэдвээр л марзганалаа. Үнэндээ би тийм ч аймаар хүн биш байж болох биш үү? Галт тэргээр явж байхдаа дэ Голль ингэж хэлсэн байдаг:

 

–Бид энэ хүмүүстэй дахиад зуун жил асуудалтай юм шиг байна! Францчууд “Эзэн”-ээс огт өөр юм олж мэдэрчээ: “Түүний гаргаж байгаа ааш аригнаас эрх мэдлийн оргилд гарчихаад цааш хаашаа ч явах газаргүй болсон хүний арга ядсан байдал харагдсан”. Будаалга болдог орой Гитлерийг ялагч маань дэ Голльд гэнэт хэлсэн нь: “Эцсийн бүлэгт үхэл л ялалт байгуулдаг юм даа” гэжээ. 

 

Бид энэ хүмүүстэй дахиад зуун жил асуудалтай юм шиг байна! – Мөн ноцтой үг ээ, сануулга ч гэлтэй. Ингэхэд энэ юун “100 жил” вэ? Дэлхийн II дайн дуусаад 73 жил өнгөрчээ. Энэ “73” дээр хэдийг нэмбэл “100” болох вэ? Оростой ямагт асуудалтай байгаад байх юм гэж үү? СССР таран тартлаа өрнөдтэй үзэлцсээр, шөргөөцөлдсөөр мааниа уншуулсан. Одоо ОХУ “Украин”-аас болоод илд зөрүүлчихээд байна. Зөвлөлтийн (мөн ОХУ-ын) нэрт дипломатч асан Анатолий Адамишин ингэж хэлсэн байгаа юм: "Бараг бүх ертөнцтэй Орос дайсагнаж байна. Хэн буруутайв, цаашаа яах юм бэ гэсэн нь Дэ Голлийн хэлснийг л өнөө цагт өөрөөр нотолсон мэт. Оросын толгой дипломатч хүлээн зөвшөөрчээ гэсэн үг шүү дээ.

 

Оросын зохиолч Людмила Улицкая гэж нэг хатагтай эх орон нэгтэн оросуудынхаа хоцрогдол, түрэмгий авирыг нэрлэчихээд бөөн хэл ам дагуулж байна. Тэрээр юу гэж ярьсан гээч?

 

“- Хүний түрэмгий мөн чанар манай нийгэмд дээшээ ямар хэмжээнд хүрчихээд байгаа талаар заавал нотолгоо хайх хэрэг алга. Нийгмийн түрэмгийллийг дээд хэмжээнд сурталддаг, энх амгалан, мэдлэг ухааныг харуулах дургүй хэд хэдэн телевизийн нэвтрүүлэг байна. Иймд Оросын хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Орос хүний хоцрогдол гэдгийг иргэншлийн үйл явцад нь хамаатуулж би хэлж байна. Энэ бол бүр нэгдүгээр Петрийн үеэс илэрхий болсон зүйл. Бид хамжлагат ёсоо дөнгөж халж байхад Лондонд метро ашиглалтад орж байсан юм. Хоцрогдол гэдэг бол бидний үйл лай. Бидний буруу биш. Харамсалтай нь бид шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбарт ч асар их хоцорч явна. Юуны өмнө бид түрэмгий мөн чанарынхаа түвшинг эрс буулгах хэрэгтэй. Оросын хөгжлийн үйл явц иргэншлийн бүх үйл явцаас тэс хөндлөн, хуучирсан хэлбэрээр төлөвшиж байна. Европын гүрэн болохын тулд Орост дахиад 150 жил хэрэгтэй!” 

 

Зохиолч эмэгтэй мөн алж тавив аа. Түүний бачуурлын үгс эрүүлээр сэтгэгдэг орос сэхээтнүүдийн цөсийг хөөргөжээ. Улицкая хатагтайн ярьсныг ОХУ-ын Төрийн Думийн Соёлын хорооны дэд дарга Владимир Бортко хүлээн зөвшөөрч, орос иргэдийн соёлын түвшин унасныг тэмдэглээд “Орос орон Европын хашааны гадна байгаа нь үнэн” гэж хэлэх нь тэр.  

 

Энд мөн л 74 жилийн тэртээ Дэ Голлийн хэлснийг нотлох мэт яриа Оросын толгой сэхээтнүүдээс өнөө цагт цухалзав уу гэлтэй. 

 

Оросын хөдөлсөн, гишгэсэн, үйлдсэн бүхэн буруутав уу гэлтэй түүх орчин цагт давтагдана. Энэ тухай зөвхөн Оросын өөрийнх нь сайтуудаас өлхөөн олоод үзчихэж болохоор байна. 

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Приднестровье-ээс цэргээ гаргахыг Орост уриалжээ. Тогтоолын төслийг Молдав (өөрсдөө болон румынчууд “Молдова” гэж нэрлэнэ) санаачилж, 10 улс дэмжжээ. Санал хураалтад 64 улс дэмжсэн байр суурьтай, 14 нь эсэргүүцсэн, 83 нь түдгэлзсэн ба Молдавын нутаг дэвсгэрт Орос нь цэрэг, зэр зэвсгээ сунгаж байлгах элдэв тайлбар цаашдаа тавихгүй байхыг тогтоолд заажээ.

 

Приднестровь-ээс Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээр коридор гарган дамжуулж нутагт нь буцаахыг Молдав улс Украинтай тохиролцох саналтай. Приднестровье гэдэгт нь Оросын цэргийн оперативын бүлэг буюу Оросын ерөнхий цэргийн 14-р армийнх нь залгамж халаа алба хашиж, Молдав, Днестрийн БНУ хоёрыг байлдуулахгүй хориглож байна. Тэнд 1200 орос цэрэг аль аль талтай нь энхийг сахиулж, хэрэг дээрээ зэвсгийн агуулахыг нь манаж байна. 

 

Оросын эсрэг дахиад л “шүүх цагдаа”. Молдова, Украин, Гүрж гурав Оросыг Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ. «Оккупац» буюу эзлэн түрэмгийлэл гэсэн зүйл ангиар ОХУ ял сонсох ухаантай юм уу даа. Молдовын парламентын спикер Андриан Канду гэдэг нөхөр цензор.нет гэх сайтад баахан юм ярьжээ. Албан ёсны эх сурвалжид бичсэнээр, Оросын эсрэг санкц тавьсан нь зөв гэх шахуу ярьжээ.

 

“- Бидэнд өөр нэг идей байна. Бидний нутаг дэвсгэрийг эзэлснээс манай гурван улсад учирсан хохирлыг олон улсын санхүүгийн компаниар бодож тооцуулаад шүүхийн кейс болгон гаргаж тавья. Ингээд хамтдаа олон улсын ямар нэгэн шүүхэд хандъя. Тэгээд магадгүй хэдэн тэрбум (бодвол доллар!) хүртэж таарна”. “Приднестровье-ээс Оросын цэргийг гаргах талаар НҮБ-ын шийдвэр гаргуулахыг Молдова хүсэн хүлээж байна”. “Мэдээж Орос үүнийг маргааш хийчихгүй. Тэгвэл дахиад нэг шүүхийн хөшүүрэг гараад ирэх нь тэр. Дараа нь бид олон улсын аль нэг шүүхэд хандчихна. Тэд бидэнд тусална”.

 

Ямар улаан цагаандаа гарсан яриа вэ? Хамтдаа СССР гэх нэгэн гэр бүлд хамтдаа коммунизм байгуулж явсан ахан дүүс хонзогнох хонзогнохдоо ийм дээрээ тулах ч гэж дээ. 

 

Ноён А.Кандуг монгол уншигчид таних албагүй ч хэлсэн ярьснаар нь танил байхаас аргагүй мэт. Учир нь манай умард хөрш Орос орныг (манайхан ах нар гэдэг дээ!) маань нэрлэж, шившиглэж, яллаж суугаа хэрэг шүү дээ. Приднестровье гэх нутагт нь (Днестр мөрний зүүн эрэг) Оросын цэрэг 1992 онд орж, өнөөг хүртэл байрласны «хохирол» гэгчийг нь Молдова улс хөөцөлдөөд байгаа бололтой. «Тооцоо, нөхөн төлбөр» нь хэдэн арван тэрбум доллар болох аж.

 

ОХУ нь Днестрийн зүүн эрэгт орших “Приднестрийн Молдавын Бүгд Найрамдах Улс” гэгчийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч, де-факто тийм улс 26 жил оршиж байгаа учраас албан бусаар бараг хүлээн зөвшөөрсөн. Орос, Молдовын Төрийн тэргүүн нар гарын үсгээ зурсан “Молдав-Приднестровийн мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн 2 ба 4 дүгээр заалтын дагуу тэр “улс”-ын нутаг дэвсгэрт Оросын цэргийн шуурхай бүлэг, Оросын энхийг сахиулагчид байрлаж байгаа. Тэрхүү хэлэлцээр байгуулахад “Приднестрийн Молдавын Бүгд Найрамдах Улс”-ын Ерөнхийлөгч байлцсан гээд яривал Молдовын талын хүсэмжилсэн «хохирол»-ын нөхөн төлбөр лөөлөө болох ч юм шиг. Гурван Ерөнхийлөгч байлцаж, хоёр нь гарын үсгээ зурсан тэрхүү хэлэлцээрийн 8 дугаар заалт гэж байна. Аль аль тал нь тохиролцвол, эсвэл оролцогчдын аль нэг нь түрүүлж хэлэлцээрээс гарвал хэлэлцээр хэрэгжихгүй болно гэжээ. Гэтэл Кишинев энэ хэлэлцээрээс гараагүй байдаг. Харин Канду гэдэг нөхрийн яриагаар бол мөд гарч алга болох юм байна л даа. 

 

Оросын эсрэг «еврощит» гэгчийг Молдова, Украин, Гүрж гурав байгуулаадахлаа гэсэн хардлага бүхий мэдээлэл Оросын regnum.ru сайтын 2018.06.12-ны нүүрэнд дуурайтлаа гарч, манийн нүдийг бүлтийлгэв. «Еврощит» гэдэг нь Европын бамбай гэсэн үг л дээ. Бас л нөгөө А.Канду (арай ч хувийн биш) тоглолтоо хийжээ. Нэр бүхий гурван улсын тэргүүн зэргийн зорилт нь Европтойгоо дахин нэгдэж нийлэх гэсэн байх юм. Киевт гурван улсын Парламент хоорондын ассамблей чуулж, тэр нөхөр дараа нь ярилцлага өгсөн юм байна. Бас л эгдүү хүрэм яриа!

Гурван улс Оростой «нийтлэг асуудал»-тай, гурвуулаа нэгдмэл хүсэл тэмүүлэлтэй, тэр нь Европын холбоо руу хандсан. Бидэнд Европын холбоо, АНУ-ын тусламж дэмжлэг нэн чухал байна – Канду ярьж байна. Зарим үгийг хашилтад, заримыг нь хашилтгүй бичсэнийг яг байгаагаар нь хөрвүүллээ. 

Ямар ч атугай энэ цаг мөчөөс эхлэн  Молдова, Гүрж, Украины Парламентын ассамблей гэх институц байгуулагдан ажиллах болж байгаа юм байна. Аюулгүй байдлын нийтлэг өдөөлттэй хамтран тэмцэнэ гэх лут зорилт дэвшүүлжээ. Тэр нь эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, Оросын цэрэг аль алиных нь нутаг дэвсгэрт байрлаж буй явдал, мэдээллийн дайны тухай аж.  

Украины Дээд Радын спикер Андрей Парубий ярьж байна. Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэл «Европын бамбай» байгуулах түүний «мөрөөдөл» хэрэгжлээ гэх нь монгол хүний дасаагүй чихэнд нэн сондгой буумаар. Оросыг маань Европоос үүрд тусгаарлах төмөр хөшиг тэд татах нь байна шүү дээ. 

 

Оросын эсрэг «найрамдлын шинэ групп» ийнхүү байгуулагджээ. Гүрж, Украин, Азербайжан, Молдова оролцоод ГУАМ гэж нэртэй ардчилал ба эдийн засгийн хөгжлийн төлөө нэгэн байгууллага байгуулж байснаа одоо түүнийг орлох «Найрамдлын шинэ групп» гаргаж ирсэн юм болов уу хэмээн оросууд хардаж байна. А.Кандугийн ярьснаар бол «Евроинтеграцыг арагш чангаагч» нь Приднестровье. Тийм учраас Приднестровьe-ээс аль болох олон залуусыг Москва руу биш, Европ руу суралцуулахаар илгээж “Оросын” гэх менталитетыг нь гээлгэх хэрэгтэй гэжээ.

Приднестровье нь хэзээ нэгэн цагт, хүссэн хүсээгүй, тэгэхдээ нэг их холгүйгээр Европ руу ханарна гэх итгэл Канду ба Молдовын өнөөгийн эрх баригчдад байдаг бололтой. Тэр “улс”-ын экспортын 60 гаруй хувь нь Орос руу биш, харин Европын олбоо руу явж байгаа гэснийг оросууд тооцоолоод 35−40 хувь гээд багасгаад биччихэж. Гэхдээ тэр “улс”-ыг улс төр, бусад арга зам, эдийн засаг-нийгмийн аргаар арагш нь байнга чангааж байх хэрэгтэй. Завдал, итгэл өгч болохгүй хэмээн Канду ярьж байна.

Өнгөрсөн 26 жилд өөрсдийгөө Молдовын иргэн биш гэсэн итгэлтэй бүхэл бүтэн залуу үе өсөж бойжсон ч тэднийг интеграцчилаад европжуулаад өгвөл Молдовтой эргэж нийлж нэгдэхийг шаардах болно. Днестрийн баруун эргийн бид үлгэр жишээч аж төрж чадвал зүүн эргийн тэд хүсэн тэмүүлэхээс аргагүй. Олон улсын институцүүдээр дамжуулан зүүн эрэгт иргэний нийгэм байгуулах хэрэгтэй, Европын холбоо руу визгүй нэвтэрдэг Молдовын паспортын үнэ цэнэ гэж бий, түүнд татагддаг гэхчлэн түүний ярьсан нь Москвагаас тэднийг хэзээ нэгэн цагт салгаж таарна гэсэн итгэлийг нь илэрхийлэх мэт. 

 

Нэр бүхий гурван улс Москваг элдвээр дарамтлан боорлож байтал Ереван гэж НАТО-гоор далайлган Оросыг өдөн дуудсан бас нэг гайт «найз» гараад ирэх нь тэр. Брюссельд НАТО-гийн саммитад Армены шинэ Ерөнхий сайд Никол Пашинян уригдан оролцож, оросуудыг ёстой нэг гомдоох шиг болжээ. Варшавын гэрээний байгууллагыг барах орлох шахуу гарч ирсэн ОДКБ гэх эвслийн гишүүдээс цор ганцаараа Брюссельд уригдан, урилгыг хүлээн аван очсонд оросууд үнэхээр эмзэглэжээ 

Зарчмын хувьд үүнд гомдоод байх асуудал биш санж. Афганистанд НАТО-гийн далбаан дор Армены цэрэг алба хашиж байгаа тул тэрхүү дээд түвшний уулзалтад оролцоо л биз. Гэхдээ Пашинян гэдэг бол өрнөдийнхний хувьд оросуудын хардсанаар хувьсгалт имижтэй яваа «шинэхэн жимс». Аюулгүй байдлаасаа болоод Оросоос салах эрс алхам хийгээгүй  ч тэрээр өрнөдийг талархагч. Тиймдээ ч НАТО, Европын холбоо тэр нөхөрт хаалгаа цэлийтэл нээж, урьж залж аваавчсан Армены анхны улстөрч болжээ. Брюссельд тэрхүү «шинэ нөхөр»-ийг индэрт залж үг хэлүүлжсэн байна. Мань хүн өөрийнхөө үзэмжээр «иргэншсэн соёлт ертөнц»-тэй харилцан ажиллах тухай үзэл бодлоо дэлгэжээ. «Иргэншээгүй соёлжоогүй ертөнц» гэдэг нь Орос хэмээн өрнөдийнхөн хөл хөөрцөг болох нь тэр. 

Армен нь одоогоор Оросын хувьд ОДКБ, Евразийн эдийн засгийн холбоогоор холбогдсон холбоотон улс. Тийм учраас НАТО-той хамтран ажиллах талаар хөөцөлдөөд үр дүнд хүрэхгүй хэмээн оросууд дүгнэж, бараг л тавлаж байна. Арменыг хөдөлгөхгүй гурван хүчин зүйл байдаг юм байна.

 

Орос

Турк

Карабахын мөргөлдөөн.

Энэ улс 26 жилийн турш хөрш Азербайжантайгаа дайны байдалтай яваа нь оросуудын гол хөзөр болох мэт. НАТО-гийн өмнөд жигүүр Турк нь Арментай түүхэн маш том асуудалтай. Тэгэхээр НАТО-гоос Армен нэг хэсэгтээ горьдолтгүй. “Тийм л сүрхий хэт их гүрэн юм бол Орос Та Армен-Азербайжаны дайныг бүрмөсөн зогсоогоод аль. Тийм боломж, хүч Та нарт байна шүү!” гэж ирээд л Пашинян ОХУ-д тунирхаад эхэллээ. “Бид Азербайжантай дайтахад хэзээд бэлэн байх ёстой”– Пашиняны байнга хэлдэг үгс болжээ. 

Арменд Европын холбоо НАТО-г бодвол тун гэгээтэй байж мэднэ. Оросын хувьд Европын холбоо нь геополитикийн өрсөлдөгч. Гэхдээ Арментай Иж бүрэн, өргөтгөсөн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулчихсан. Оросын зарим хэвлэлд ийм хэлэлцээр байгуулсныг эрсдэл, авантюр гээд нэрлэчихсэн байсан. Оросын хардаж байгаагаар Пашиняны өнгөн дээр Ереван нь Орос ба Өрнөдийн хооронд шинэхэн байраа зөв олчих гээд, тэгээд аль алинаас нь хүртэх хожихыг оролдож буй. Брюсселиэс ч татгалзахгүй, ОДКБ ба ЕАЭС эвслээс ч гарахгүй. Тэгэх мөртлөө ШХАБ руу хандарна. Хүртэж эхэлжээ. Ирэх 4 жилд Европын холбоо Арменд 160 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх болжээ. 

 

Федерики Могерини хатагтайн хэлснээр, хувийн хэвшил, бизнесийн орчин, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Арменд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Дараа нь Оросын хөрөнгөөр босоод ажиллаж буй эрчим хүчний гэх мэт стратегийн салбарууд руу аажмаар нэвтрэх юм байна. Орост ашиггүйгээр л үйл явц Арменд өрнөх юм шиг. НАТО, Европын холбоотой энэ улс харилцаагаа лавшруулна гэдэг Армен-Оросын харилцааг аюулын дор аваачна. Бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлнө. Цаашдаа Оростой тогтоосон улс төр, худалдаа-эдийн засгийн нягт харилцааг хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй хэмээн ОХУ-д хардаж буй.  Өрнөдтэй интеграцад орчихвол энэ бүхэн будаа болно. Пашиняныг «өрнөдийн тал баримтлагч»  хэмээн Москвад шууд цоллоод эхэлжээ. Тэр ч бүү хэл Украины мөрийг мөшгөсөн «төрсөн эгч дүүс» нь боллоо хэмээн яллалаа.

Пашиняны талынхан нөгөө өнгөт хувьсгалынхаа бонус гэгчийг яриад эхэллээ. НАТО Кавказад төвийг сахих хэрэггүй, Гүржид НАТО ороосой, тэгээд армены аюулгүй байдлын манаанд зогсоосой гэж тэдний ярих нь Москвагийн дасаагүй чихнээ тун ёозгүй буулаа.

 

Анатолий Адамишины хэлснээр “Бараг бүх ертөнцтэй Орос дайсагнаж байна. Хэн буруутайв, цаашаа яах юм?” 

 

Судлаач, профессор Д.Баярхүү

 

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved