“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА


Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. Пандад тэврүүлсэн амьтан ч нүднээс нь хэзээ ч аюулыг нь олж хардаггүй байна. Яагаад гэвэл панда хамгийн гэмгүй, номхон нүдтэй учраас тэр.

 

Мөн пандагийн талаар дэлхийд хэлц үг байдаг. “Пандагийн тэврэлт” хэмээх дэлхийн улс төрийн таагүй үйл явдлыг дүгнэн хэлсэн үг бий. Шулуухан хэлэхэд, энэ нь өрсөлдөгчөө эзлэх, эсвэл устгах л гэсэн үг. Гэхдээ бодлогын хувьд тун аядуу зөөлөн, дайны бус аргыг хэрэглэдэг онцлогтой. Харин тэндээс “амьд гарах” боломж байхгүй. Ийм “тэврэлт” хийсэн л бол зорилго нь биелж дуусдаг, ёрын арга гэдгийг дэлхий дахинд ярьдаг.

 

Ерөөс үүнийг мэлхий чанах аргатай зүйрлэдэг. Мэлхийг чанахдаа хэзээ ч халуун усанд хийдэггүй. Хэрвээ халуун усанд хийчихвэл тэр мэлхий уснаас дэвхрээд гарчихна. Тиймээс эхэлж хүйтэн усанд хийж, усаа аажмаар халаана. Халж, буцлах хүртэл мэлхий тогоотой усанд сэлсээр л байдаг байна. Мэлхий чануулж байгаагаа мэдэхгүй гэсэн үг. Товчхондоо “пандагийн тэврэлт” ийм л арга. 

 

Тэгвэл энэ арга Монголд, бидний нүдэн дээр хэрэгжээд эхэллээ. 60 тэрбумын бичлэгийн асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээх дээрээ тулж, нам нь журмын нөхөд нь ийм байр суурь илэрхийлж, нэг үгээр удс төрийн шахаанд орчихоод байсан УИХ-ын дарга М.Энхболд эцсийн мөчид “пандагийн тэврэлт” хийж, хүнд байдлаас мултарч байх шиг байна.

 

Ганцхан жилийн өмнө галтай цогтойгоор Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байсан хүн бол У.Хүрэлсүх. Монголын улс төрийн хоёрдугаар эгнээнд бүх насаараа зүтгэсэн энэ эрхэм өнгөрсөн жил, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан гэнэтийн гэмээр улс төрийн тоглолт хийж, хоёр том албан тушаалд зэрэг сууж чадсан. Тун чиг богино хугацаанд, яав гэмээр эргэлт болж, У.Хүрэлсүх төрийн, намынхаа толгойд гарсны учрыг одоо болтол олдоггүй хүн олон байдаг.

 

Юутай ч У.Хүрэлсүх Монголын ард түмний шударга ёсны хүсэмжлэл, мөрөөдөлд тулж гарч ирсэн нь гарцаагүй үнэн. Энэ нь өдгөө элэрч балрахдаа тулаад байгаа 60 тэрбумын асуудал, бас хамаг олны дургүйцлийг төрүүлдэг МАНАН-гийн эсрэг нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой юм. Тухайн үед засаглаж байсан эрхмүүдтэй дайсагналцаж, тагнуулж туршуулан, улмаар өөрийгөө тагнасан хэрэгт буруутгагдаж, ял үүрэхдээ тулж байсан У.Хүрэлсүх алга урвуулахын хооронд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон нь ердөө л дээрх хоёр шалтгааны улмаас олон нийт дэмжсэн хэрэг юм.

 

Тэрээр “60 тэрбумынхантай хэзээ ч эвлэрэхгүй”, “Шударга бус явдалтай тэмцэхдээ амиа алдахаас ч айхгүй байна” гэсэн алдарт үгүүдээ УИХ-ын чуулганы индэр, МАН-ын Их хурлын индэр дээрээс цовоо гэгч нь хэлж байв. Ард түмэн, шударга ёсыг дээдэлдэг улстөрчид түүнийг алгаа хорстол ташиж, дэмжээд гаргаж ирсэн. Тэр цагаас хойш нэг жил өнгөрлөө.

 

Харамсалтай нь У.Хүрэлсүх энэ бүгдийгээ мартсан уу, “пандагийн тэврэлт” ийм чанга байна уу, бүгдийг эсрэгээр хийгээд эхэллээ.


Сүүлийн үеийн МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын тов яагаад нийгэмд дуулиан шуугиан тарьж, хүлээлт үүсгээд байдаг юм болов оо. Сөрөг хүчин АН ийм зэрэглэлийн хурлуудаа хийж л байна шүү дээ. Учир нь тов тодорхой.

 

60 тэрбумын асуудлыг Монголын төр, МАН хэрхэн шийдэх нь вэ гэж нийгэм хүлээгээд байгаа юм. Харин өнөөдөр гүйцэтгэх засаглал, эрх баригч намыг удирдаж байгаа У.Хүрэлсүх нийгмийн хүлээлтийн эсрэг “салаавч” гаргасан явдал болов. Тэрээр өчигдөр /2018.8.6./ намынхаа Бага хурлын индэр дээрээс “эв нэгдэл, ...улс орон, ...эдийн засгийн өсөлт” гэх зэрэг МАН-ын сайн муу дарга нарын хэлдэг л байсан үгийг уламжлал ёсоор уншсаар буув.

 

Жилийн өмнөх У.Хүрэлсүх сураггүй болжээ. Хөгийн шалтгаанаар “Пандагийн тэврэлт”-д орсныг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. АТГ-аас туслахаар нь ажиллаж байсан залууг баривчилсны дараа л мань эр “пандагийн тэврэлт” рүү гүйгээд орчихсон байна. Ингэж “тэврэх”-ийн учир нь 60 тэрбумын асуудлыг нам дарах, Хэнтийн 42 дугаар тойрогт дахин сонгууль гаргах зэрэг улс төрийн тоглолтуудтай холбоотой. Үүндээ ч хүрчихлээ. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно гэдэг У.Хүрэлсүхэд үхэлтэй л адил юм. Энэ сонгуульд МАН ялна гэдэг бараг л боломжгүй. Хэрвээ ялагдвал У.Хүрэлсүх намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээж “бүх дээл”-ээ тайлна гэсэн үг. Тэгэхээр М.Энхболдын 60 тэрбум, У.Хүрэлсүхийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хоёр адилдаа адил годилдоо годил болчихоод байгаа юм. Тиймээс “пандагийн тэврэлт” ажиллагаа амжилттай хэрэгжиж У.Хүрэлсүх 60 тэрбумыг дарж, М.Энхболд 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болгохгүй байх арга хэмжээг авч, наймаалцахаар харагдаад байгаа юм.

 

Уг нь намынхан нь энэ цагийн хамгийн зоригтой эр У.Хүрэлсүх гэж хүсэн хүлээн байж, Ерөнхий сайд, МАН-ын дарга болгоогүй бил үү? Харамсалтай нь тэр итгэл бас “пандагийн тэврэлт”-д У.Хүрэлсүхтэй хамт орчих шиг боллоо. Бас өөрийг нь үхэн хатан дэмжиж, бүтэн жил Засгийн газрыг нь дотроос, гаднаас хамгаалж ирсэн 33-ын бүлэг өчигдөр албан ёсоор татан буугдлаа. Өөрөөр хэлбэл, “пандагийн тэврэлт”-д орсон У.Хүрэлсүх У.Хүрэлсүх тулгуургүй болж байгаа юм.

 

Эцэст нь ганц үгийг дахин сануулъя. “Пандагийн тэврэлт” бол амьд үлдээдэггүй. Пандагийн нүднээс хэзээ ч аюулыг олж харахгүй. Өхөөрдөм, хөөрхөн царай харсаар байгаа “өөд” болдог номтой юм байна лээ.

 

Эх сурвалж: TOP Secret Mongolia

 

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved