60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

 

Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг 60 тэрбумын гэх бичлэг бий. Уг нь бол эвлүүлэг гэдэг нь хэдийнэ нотлогдоод хууль хяналтын байгууллага шалгаад үндэслэлгүй гэдгийг тогтоочихсон  асуудал. Бичлэгийн мөрөөр 1000 гаруй төрийн албан тушаалтныг шалгаад гэмт хэрэг биш байна гээд АТГ, ЦЕГ, Тагнуул, прокуророос хаасан байдаг. Гэвч өөр өө сэв бүтээх гээд чадахгүй болохоороо өнөөх 60 тэрбумаа эргэж шүүрч авдаг.  МАН-ын залуу улстөрч Д.Оюун-Эрдэнэ, М.Энхболд ахыгаа эргэж мөргөхдөө энэ 60 тэрбумаар  “эвэр” хийв. Мартагддаггүй, мартдаггүй энэ 60 тэрбумын асуудлыг эргэж харах шалтгаан энэ.

 

Одоо юм хөгжсөн, XXI зуун. Хэн ч хийчихэж болох, арван жилийн хүүхэд ч эвлүүлчихэж чадах энэ мэтийн аудио  бичлэгийг эвлүүлэг үү эсвэл ориг уу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан зүдрэх юмгүй тогтоочихож чадна. Тийм ч учраас  энэ бичлэг нь анхны фэйл биш, нэмж хачирласан эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний байгууллага хэдийнэ нотолчихоод байгаа асуудал шүү дээ.

 

Ийм тодорхой юмыг бүрхэгдүүлэх нэг арга нь Монголын шүүх шинжилгээний байгууллагын чадвар боломжийг үгүйсгэж, зөвхөн гаднын байгууллагууд л үнийг бодитой тогтоож чадна гэх пиар байв.

 

Нөгөө талаасаа 60 тэрбумын гэх яриа болсон байлаа гэж бодоход энэ нь аль ч талаасаа гэмт хэрэг биш юм. УИХ-ын чуулган дээр ч янз бүрийн яриа санал гарч л байдаг шүү дээ. Тэр бүрийг буруутгах боломжгүй. Яагаад гэвэл аливаа асуудалд шийдэл, гарц гаргаж ирэхийн тулд олон хувилбараар авч үздэг, хэн ч санал бодлоо буруу зөв гэхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 

 

60 тэрбумын бичлэгийг нийгэмд үнэмшилтэй болгохын тулд гадаадын “нэр цуутай” шинжилгээний компанийн дүгнэлт гэгчээр монголчуудын тархийг угаах ажлыг өнгөрсөн жилийн өдийд эхлүүлж байсан билээ. Энэ тухай эргэн өгүүлсү.

 

...Өнгөрсөн жилийн өдийд наадмын өмнөхөн долдугаар сарын 4-нд  Ц.Оюунгэрэл, АН-ын хуульч О.Алтангэрэл хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “зууны” мэдээлэл хийв. Ц.Оюунгэрэл 60 тэрбумын бичлэгийг дэлхийд нэр хүндтэй “АНУ-ын “Legal Audio Video” компанид илгээж шинжлүүлсэн. Тэндээс  долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж мэдэгдсэн билээ.

 

Харин түүний тэр дэлхийд нэртэй “Legal Audio Video” компанийн мөрөөр мөшгөж нэг харвал инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр дүр төрх харагдана.  Тус компани тэрхүү бичлэгийг өнөөдөр нь И-мэйлээр хүлээж аваад маргааш нь хариу өгч,  гайхалтай түргэн шуурхай ажилласан байдаг. Гэтэл амьдрал дээр ийм  ноцтой гэмээр чухал шинжилгээг тэгж ганцхан хоногт  шинжилж тогтоодог нэр цуутай компани АНУ-д ганц ч байдаггүй аж.

 

Энэ бичлэгийн хариу ирсэн долдугаар сарын 4-ний тэр үеэр АНУ-ын Нью Йорк хотод амарч байсан Монгол Улсын иргэн Д.Батсүх дээрхи “Legal Audio Video” компанийнхантай уулзахаар зорьж очжээ. Гэтэл Ц.Оюунгэрэлийн нэр алдартай гэж тодотгоод байсан энэ компани маань Христийн сүмийн подвалд  байрладаг, компани биш  хувь хүн байсан гэнэ.

 

“Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч гээд байсан Frank Piazza гэх хүнтэй утсаар нь холбогдож учир байдлаа хэлбэл “Би сайн мэдэхгүй байна. Стив гэж хуульч бий. Түүнтэй холбогд” гээд утсыг нь өгчээ. Харин мөнөөх  Стив нь утсаа авсангүй, Voice mail дээр тохируулсан байсан гэнэ.  Сүмийнхний ярьснаар  тэр подвалыг нь түрээслэгчид бараг ирдэггүй, хааяа нэг үзэгддэг гэжээ.

 

Иймэрхүү л хүмүүс Монголын улс төрд үүсээд байсан эргэлзээг шинжилж шийдсэн нь тэр байжээ. И мэйлээр явуулсан аудио бичлэгийг нь ганцхан хоногт шинжилж тогтоогоод 7 хуудас тайлан явуулчихдаг энэ шуурхай компанийн захирал Frank Piazza-г  буруу дүгнэлт хийсэн, коллежийн боловсрол ч байхгүй хэмээн гадаадын  сайт дээр бичсэн нь байна. Тэрбээр зүгээр л нэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг нэгэн гэх мэдээлэл ч байна. Үүнийг л Ц.Оюунгэрэл дэлхийд нэртэй компани гэж тодотгоод байгаа хэрэг.

 

60 тэрбумыг нийгэмд дуулиан болгон басгож ирсэн нөхөр нь Г.Доржзодов гэх залуу. Хаанахын ямар хүн болох нь тодорхойгүй нэгэн нийгэмд өөрийгөө нээж өгөх ядмагхан арга бодож олсон нь энэ биз. Үүнийг уухайлан дэмжиж, өндөр авахуулж үнэн гэдэгт итгүүлэх ажлыг гардан  зохион байгуулсан нь манай АН-ынхан. Тэр дундаа эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл. Тэрбээр уг нь ардчиллын буянаар  УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл алба хашиж  үзсэн, барагтай юманд барьц алдахаар нэгэн биш сэн билээ. Харамсалтай нь өөрөөсөө бусдыг бичиг үсэггүй мэтээр басамжилж, өөрөөс нь өөр хэн ч гадаадад явж гахай шувууны мах идээгүй юм шиг төсөөлж, өөрөөс нь өөр хэн ч гадаад хэлээр мэдээлэл авч чадахгүй мэт дорд үзэж, Нвю Йоркийн жирийн нэгэн подвал түрээсэлэгчийг “дэлхийд нэртэй” компани мэтээр итгүүлэхийг оролдсон нь дэндүү бохир арга юм.

 

Дашрамд тодотгоход энэхүү “Legal Audio Video” компаний араас явсан Д.Батсүхийг  МАН-ын хүн юм байгаа биз хардаж сэрдэж болох юм. Гэвч тэрбээр тухайн үед Нью Йоркт амарч байсан жирийн иргэн бөгөөд бүр ч эсрэгээрээ Ардчилсан намын гишүүн, тус намын одоогийн дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн ажээ.

 

Дуусч өгдөггүй дуулиан 60 тэрбумын хэрэг гэдэг нэг иймэрхүү л үнэн дүр зурагтай зүйл. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мөнөөх бичлэгийг хийсэн гээд байгаа Г.Доржзодов  айхдаа Ц.Оюунгэрэлийн гэрт хэдэн сараар бүгсэн нь дээрхи 60 тэрбумын хэрэг гэгчийг тэд хамтдаа бүтээсэн юм биз гэсэн хардлагыг харин төрүүлж байгаа юм. Шударга  зүйл хийсэн бол тэгж айж, амиа хоохойлох шалтгаан Г.Доржзодовт үгүй билээ. Магадгүй тэр 7 хуудас тайлан ирүүлсэн Frank Piazza ч бас нэг хамтрагч нь юм билүү, хэн мэдлээ.

 

 

 

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved