МАН-д цаг нь болсон бололтой

 

Хорвоод бүх зүйл ээлжтэй гэдэг аргагүй  л үнэн юм даа. Үлгэр жишээ Ардын нам хөдөлгөөнд, бүр донсолгоонд ордогийг хардаг л юм байна. 

 

1990-2005 оны  хооронд МАН үнэхээр зүү орох зайгүй тийм гайхаж бишрэм эв нэгдэлтэй байлаа. Намынхаа нэр хүндэд халдах нь бүү хэл даргынхаа өмнөөс ширүүхэн харах зүрх зоригтон бараг байгаагүй.

 

2005 онд намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож хотын мэр М.Энхболд халааг нь авлаа. Улмаар экс даргынхаа УИХ-д сонгогдсон 65 дугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулав. Гэхдээ тэр ялалтад хүрэх зам шулуун байгаагүй. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж тус тойрогт болох нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшихээр санаархсан нь МАН-д таалагдсангүй. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг гараад ирнэ гэж битүүхэн эмээсэн хэрэг л дээ. 2004 оны сонгуулиар МАН 35, АН 36 суудал авч, Их эвслийн Засгийн газар байгуулаад байсан цаг. Ийм эгзэгтэй үед МАН-д нэг суудал асар үнэ цэнтэй гэдэг нь ойлгомжтой учир ямар ч үнээр хамаагүй намынхаа шинэ даргыг УИХ-д оруулж ирэх нь улстөрийн эрх ашгийн хувьд чухлаас чухал байлаа. Тийм учир хашир бурхинууд тун хорлонтой санаа бодож олоод АН-д тулгасан нь амжилтад хүрсэн юм. Тэр нь эвслийн Засгийн газрыг огцруулах шантааж бөгөөд энэхүү “туйлаас мэргэн” санааг Ц.Элбэгдорж ч тэр, АН ч тэр эсэргүүцээгүй нь бас л улстөрийн учир шалтгаантай шийдвэр билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа авч үлдэхийн тулд Ц.Элбэгдорж 65 дугаар тойрогт нэр дэвших санаархлаа орхисон гэсэн үг.  Ингэж М.Энхболд 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулж УИХ-д орж ирлээ. Улстөрийн байр сууриа улам бэхжүүлэх МАН-ын тактик тооцоолсон шигээ амжилттай урагшилж эхэллээ. Гэхдээ намын дотоод амьдралд нь өөр уур амьсгал хэдийнэ бүрэлдээд байв. Өөрөөр хэлбэл, Ө.Энхтүвшин, Ц.Оюунбаатар нарын “гомдогсод” “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” хэмээх жигүүр байгуулж, намын шинэчлэлийн тухай идэвхтэй ярьж байсан үе. Үүнийг нь намын даргын нэр хүнд, намын бодлого үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний таагүй үзэгдэл гэж цочирдон хүлээн авах хандлага хүчтэй байв. Харин М.Энхболд асуудалд уян хатан хандаж, шинэчлэгчдийн амыг албан тушаалаар дарахыг чухалчилсан нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, хөдөлгөөнийхний хөдөлгөөн нам жим болж амарсан. 

 

 2006 оны 1 дүгээр сард Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулсны дараа МАН-ын шинэ дарга М.Энхболд Ерөнхий сайд болмогцоо Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилж, улмаар Хөвсгөлийн нөхөн сонгуульд илгээн УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломж олгосон нь ийм учиртай бөлгөө. 

 

Гэхдээ жигүүрээс гадна өөр нэг аюул МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд М.Энхболдод заналхийлж эхлэв. Тэр бол нам дотроос гэхээсээ УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдээс дэгдээсэн түймэр байлаа. Даргынхаа тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газрыг огцруулах санаачилгыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Т.Ганди, Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид тэргүүтэй 13 гишүүн гаргасан нь олон хүний дэмжлэгийг авч М.Энхболдыг намын даргаас нь мултлаад зогсохгүй Ерөнхий сайдаас нь огцруулж дөнгөсөн юм. Үр дүнд нь С.Баяр МАН-ын дарга, Ерөнхий сайд болж, улстөрийн өнгийг ингэж өөрчилсөн дээрх “дайснууд” “элсний 13” хэмээх нэр хочтойгоор улстөрийн түүхэнд үлдэх нь тэр ээ. Энэ талаар Л.Одончимэд гуай “Хоржоонтой улстөр” номондоо “2007 оны хавар эрт нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдана. Бүгдээрээ зохион байгуулалтад орж шаардлага тавьж, намын их хурал хийлгэж, намын дарга, Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая. Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ туслая! Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэсэн сэдвээр бид хэд ярилцаж санал нэгдээд, маргааш нь би Женев руу олон улсын хуралд оролцохоор явсан юм. Долоо хоноод ирсэн чинь тэд 13-уулаа болчихсон байсан. Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү гурав дээр Т.Ганди, Ч.Улаан, Б.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид нар нэмэгдэн орж бас Р.Раш, Раднаа, Д.Дэмбэрэл, Н.Болормаа нарын олон дэмжигчидтэй болчихсон байлаа. Ингээд бид анхны хурлаа хийж Ч.Улааныг ахлагчаар сонгов” хэмээн тодорхой бичсэн байдаг.

 

 Н.Энхбаярыг намын даргын суудлаа шилжүүлсэнээс хойш тус нам хөдөлгөөнд орж, хөдөлөгөөн нь зөрчилд хүргэх хэмжээнд хүртлээ өөрчлөгдөх болсныг энэ ганцхан жишээ харуулж байна. 

 

Гэхдээ яг өнөөдөр МАН-ын дотоод амьдрал ямар харагдаж байна вэ, юу бодогдуулж байна вэ? УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргачихаад УИХ-ын чуулганыг удирдана гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд боломжгүй юм. Энэ бүх зүйл цэгцлэгдтэл та үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, албан тушаалаасаа огцрох шаардлагыг таньд албан ёсоор бичгээр өгөх болно” хэмээн мэдэгдлээ.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” гэж намынхандаа хандан уриаллаа. Д.Амарбаясгалангийн хувьд 60 тэрбум эвлүүлэг биш гэж олон нийтийн сүлжээгээр хүлээн зөвшөөрсөн хүний нэг. Энэ хоёр залуугийн нэг нь УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхийн төлөөлөл,  нөгөө нь эрх баригч намын 2 дугаар хүн шүү дээ. Энэ утгаараа үг, үйлдэл нь зорилгоо тодорхойлж байна гэсэн үг. Яг ямар зорилго, эрх ашгийн төлөө тэд ийнхүү дуугарч байна вэ гэдгийг  удахгүй өрнөх улстөрийн үйл явц тодорхой харуулах биз ээ.Ямартаа ч МАН-д задрал авчрах хэмжээний үл ойлгогдох "драм' тавигдаад  байна. Салж сарних нь бүү хэл эв нэгдлээрээ гайхуулж ирсэн МАН-д цаг  нь болсон бололтой?

 


 

Дажсүрэнгийн Лхагвадорж 

 

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved