Зууны үйл явдал: ТРАМП, КИМИЙН УУЛЗАЛТ

 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт Сингапурын Сентоса аралд өчигдөр өглөө 09:00 цагт эхэллээ. Удирдагч нарын уулзалт 12 секунд гар барилтаар эхэлж, халуун дулаан уур амьсгалтайгаар үргэлжлэв.  Удирдагчид орчуулагчгүйгээр хоёулхнаа 45 минут халз ярилцаж, энэхүү үйл явдал яах аргагүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байв.  “ТВ-9” телевиз удирдагч нарын уулзалтыг шууд дамжуулж, олон улс судлаач, тоймч нарын тайлбартайгаар хүргэлээ.

 

ТРАМП, КИМ НАРЫН ЗООГ

 

Тэд 45 минут халз ярилцсаны  дараа   таван одтой “Капелла” зочид буудлын ресторанд үдийн   зоогонд  оров.  Мөн Трамп өөрийн хөлөглөдөг Лимузин автомашинаа  Кимд танилцуулсан.   Тус Лимузин нь бусад Төрийн тэргүүн нарын машинаас их содон.  Хүнд мотортой, тусгай тоноглол олон гэдгээрээ онцлог юм.  Зоогийн ширээнд суухдаа  Дональд Трамп уулзалт  бодож байснаас хамаагүй сайхан боллоо, бидний  дунд сайхан харилцаа тогтлоо гэдгийг хэлж байв.

 

ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ

 

Цаг хагас үргэлжилсэн хоёр дахь уулзалтад  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли,Үндэсний аюулгүй байдлын Жон Болтон нар оролцжээ. Харин Хойд Солонгосын талаас удирдагч Ким Жон Ун, Хөдөлмөрийн  намын  орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Гадаад хэргийн сайд асан Ри Су Ён нар оролцсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ.  Энэ үеэр Ким Жон Ун  “Бид түүхэн уулзалт хийлээ. Өнгөрсөн бүхнийг бид ардаа үлдээхэд бэлэн байна. Бүгд энэ их өөрчлөлтийг харах болно” гэжээ.

 

Д.Трамп: ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХАМТРАН ЯВУУЛДАГ ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАА ЗОГСООНО

 

Ерөнхийлөгч Дональд Трамп хамтарсан гэрээнд гарын үсэг зурсны дараа хэвлэлийн хурал хийсэн. Тэрээр энэ үеэр Өмнөд Солонгостой хамтран Солонгосын хойгт явуулдаг цэргийн сургуулилтаа зогсооно гэв. Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянд айлчлахаа амлажээ. Мөн удирдагч Ким Жон Ун Цагаан ордонд айлчлахыг урьсан урилгыг нь зөвшөөрсөн байна.  Дональд Трамп  Хойд Солонгост тавьсан 300 хоригийг хойшлуулсанаа мэдэгджээ.

 

БУСАД ОРНЫ  ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ТҮҮХЭН УУЛЗАЛТЫГ ЮУ ГЭЖ ДҮГНЭВ

 

Японы Засгийн газар Сингапурт  хийсэн түүхэн айлчлалын дараа улс төрийн бодлогоо өөрчилнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.  Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга  “Би ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Уны хийсэн уулзалтын талаар дүгнэсэн мэдэгдэл хиймээргүй байна.  Гэхдээ энэ түүхэн уулзалтын дараа Хойд Солонгос олон улсын нийгэмлэгийн гишүүн орны хувиар улс төрийн бодлогоо өөрчилнө гэж найдаж байна”  гэв. БНХАУ-ын удирдагч  Д.Трамп, удирдагч Ким Жон Ун нар энэ уулзалтаараа хоёр орны хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахаас гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар тохиролцож чадна гэж найдаж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Мөн Солонгосын хойгт  энхтайван тогтоох арга механизмыг бий болгоно гэдэгт итгэж байна гэв.

Ийнхүү нэгэн зуунд тохиолдож байгаа хоёр гүрний удирдагч нарын уулзалт өндөрлөв. “ТВ-9” телевиз удирдагч нарын уулзалтыг шууд дамжуулж, олон улс судлаач, тоймч нарын тайлбартайгаар хүргэлээ.  Нэвтрүүлэгт оролцсон тоймч судлаач нарын байр суурийг хүргэж байна.

 

Тоймч Ш.Гантулга: ТРАМПЫНХ БИШ ШИ ЖИНЬ ПИНИЙ ЯЛАЛТ БОЛЛОО

 

-Ким Жон Ун Д.Трамп­тай уулзахын тулд БНХАУ-тай ямар нэгэн яриа хэлэлцээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Энэ уулзалт Трампын ялалт гэхээсээ илүү БНХАУ-ын удирдагч Ши Жинь Пиний ялалт юм. Учир нь Ши Жинь Пин зөвшөөрсөн учраас энэхүү уулзалт боллоо. Д.Трамп Сингапурт уулзана гэж шийдчихсэн учир Ким Жон Ун тэнд байрлах үедээ аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ гэдэг нь хүнд асуудал юм. Үүнээс гадна БНХАУ  Ким Жон Уны Сингапурт байрлах аюулгүй байдлыг хангахаас гадна удирдагчийг эзгүй байх үед Хойд Солонгосын аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хариуцлаа. Мөн уулзалтаас найм хоногийн өмнө Солонгосын Ардын армийн зэвсэгт хүчний командлагч, жанжин штабын дарга, улс төрийн газрын дарга нарыг албан тушаалаас нь халж, өөр хүмүүсийг томилсон. Өөрийг нь эзгүйд тэд яаж ч магадгүй гэж айсан байж болзошгүй. Иймд энэ уулзалтад оролцсон нь Ким Жон Уны хувьд маш эрсдэлтэй алхам байлаа.

 

Судлаач Д.Баярхүү: ЭНЭ УУЛЗАЛТ ДЭГЛЭМИЙГ НУРААХ БАЙДАЛД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ

 

-Энэхүү уулзалт маш сайн зуучлалын хүчинд боллоо. Хойд Солонгос, АНУ тохироод уулзаж байгаа юм биш шүү дээ.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын удирдагчтай зэвсэггүй бүсэд уулзсан. Дараа нь Хятадад хоёр удаа очлоо.  Энэ уулзалтын хамгийн том зуучлагч  нь Хятадын ерөнхийлөгч байх өндөр магадлалтай байна.  Мөн ОХУ энэ уулзалтаас хоцорсонгүй, Гадаад харилцааны сайдаа Хойд Солонгост явуулж яриа хэлэлцээ хийлгэлээ. Энэ мэтчилэн  энэ түүхэн уулзалт олон зүйлийн зангилаан дээр боллоо.  Хатуу хүчний бодлогыг Хойд солонгос явууллаа. Цөмийн зэвсгийг гол тулгуураа болгож хөгжиж ирлээ.   Одоо дэглэлээ солих уу үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна.  Одоо тус улс хориглолтын дараагийн үед хүссэн хүсээгүй орно.  Энэ хэлэлцээ дэглэмийг нураах байдалд хүргэж болно.

 

МУИС-ийн багш, судлаач Ж.Баттөр: ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЧИХВАЛ МАШ ТОМ АЛХАМ БОЛНО

 

-Хоёр удирдагчийн уулзалтын үр дүнг ярихад эрт байна. Энэ бол зүгээр үйл явц үүний араас олон алхам хийгдэнэ.  Гэхдээ уулзалтыг эерэгээр харж байна.  Юуны түрүүнд дайны гал зогсоосон гэрээг энх тайваны гэрээ  болгон  өөрчлөх байх гэж харж байна.   Мөн Хойд Солонгосын хүсээд байгаа аюулгүй байдлын баталгааг гаргах, дэглэмээ авч үлдэх асуудал дээр тэд хатуу байр суурьтай байх болов уу. Мөн энэ процессээр явах юм бол хойдууд Өмнөд Солонгос Японтой дипломат харилцаа тогтооно.  Ер нь энэ уулзалтын  зорилго нь  юун түрүүнд цөмийн зэвсэггүй орон болгоход л чиглэх хэрэгтэй.  Хоёрдугаарт энэ хоёр улс энхийн гэрээ байгуулчихвал маш том алхам болно. Мөн хойдууд үүд хаалгаа нээгээд эдийн засгийн хөрөнгө оруулалтаа татаад эхлэх юм бол тэдний хувьд ялалт юм. Гэхдээ одоохондоо томоохон гүрнүүд нэгдэхэд том алхам боллоо гэж ярихад арай эрт байна.

 


 

Т.БАТСАЙХАН, Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved