Савангийн үйлдвэрийг хэрхэн байгуулах вэ?

Сүүлийн үед малын гаралтай өөх тос их хэмжээгээр хаягдахаас гадна нийтийн хоолны газрын хэрэглэсэн ургамалын тосны хаягдал их гарч байна.

 

Намайг хүүхэд байхад эдгээр хаягдлыг техникийн тос хэмээн нэрлэж Монгол орон маань хэрэглээний савангаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байлаа. Саван үйлдвэрлэнэ гэдэг бол хамгийн энгийн ажиллаатай байдаг.

 

Үүнээс гадна гадаадын олон оронд савангийн урлаг ихээр хөгжсөн байдаг.

 

Солонгос болон Японоос ирсэн жуулчид Монголчуудад ихэвчлэн саван бэлэглэдэг. Тэрхүү савангаа "гар аргаар хийсэн хамгийн сайн нь" хэмээн тайлбарладаг. Энэхүү саван нь үнэтэйгээс гадна мода-аа дагаж борлуулалт нь өсдөг гэж байсан. Саван мода-нд ордог гээд сонсохоор нэг л тийм... Тэндхийн охид гар аргаар хийсэн, анхилам үнэртэй саванг илүүтэй худалдан авдаг байна.

 

Энэ нь арьсыг зөөлрүүлээд зогсохгүй, үнэр нь арьсанд удаа хадгалагддаг гэнэ. Тэгэхээр бид ч гэсэн энэ төрлийн бизнесийг хийгээд үзвэл ямар вэ? Өөрийн гэсэн брэнд. Монголоороо овоглох шилдэг бүтээгдэхүүн болох ч юм билүү.

 

Савангийн жижиг дунд оврын үйлдвэр байгуулахад үндсэн 4 төрлийн төхөөрөмж хэрэглэнэ. Үүнд:

 

  1. Хутгагчтай цахилгаан тогоо
  2. Тос цэвэршүүлэгч
  3. Саванжуулагч миксер
  4. Хэв
  5. Хатаалгын камер
  6.  

1. Хутгагчтай цахилгаан тогоо

 

Энэхүү тогоонд малын гаралтай бүх төрлийн өөх тосыг ширгээн хайлуулан авахаас гадна шөнийн цагт жижиглэж буталсан яс буцалгаж тосыг нь авч болно. Учир нь яс буцалгаж кальцийн шөл авах, тос ялгаруулах процесс удаан явагддаг тул цахилгааны тоолуур тэглэсэн үед хийвэл илүү ашигтай байх гэж бодсон юм.

 

Та өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадалд тохируулан тос бэлтгэх тогооны сонголтыг хийгээрэй.

 

Цахилгаан тогоо

 

  • Тогооны гадна дотор цамцнуудын зузаан: 3-5 мм
  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.
  •  

1. Бага оврын тогоонууд

 

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал (юань) Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2016 оны үнийн санал (юань) 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм

 

 

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань

 

2. Том оврын тогоонууд

 

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал (юань) 18800 19800 21200 үгүй үгүй
2016 оны үнийн санал (юань) 11800 14800 15800 18600 19800
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм

 

 

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

 

2. Тос цэвэршүүлэгч

 

Ширгээн хайлуулсан малын гаралтай тос болон нийтийн хоолны газар хэрэглэсэн тосыг цэвэршүүлж, савангийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон хэрэглэнэ.

 

Савангийн үйлдвэр

 

  • Марк: YD-45L
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 0.37 квт/цаг
  • Гадна хэмжээ: 445мм х 790мм х 630мм
  • Багтаамж: 45 литр
  • Тосны шүүрний хэмжээ: 420мм х 135мм х 100мм
  • Тосны шүүлтүүр: 1300мм
  • Хүндийн жин: 37.3 кг
  • Тосны савны хэмжээ: 395мм х 710мм х 200мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 3400 юань

3. Саванжуулах миксер

 

Саванжуулах миксерт бүх төрлийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн, вино, шингэн эм, ургамалын ханд, сүү цагаан идээ, жимсний шүүс гэх зэрэг шингэн бүтээгдэхүүнийг холино.

 

Энэ тогоо нь битүүмжлэгч тагтай бөгөөд химийн бодис хутгаж найруулах зориулалтын сайн чанарын гангаар хийсэн болно.

 

Савангийн үйлдвэр

Багтаамж Халаагчгүй саванжуулах тогоо Халаагчтай саванжуулах миксер
100 литр 5700 юань 8200 юань
200 литр 6400 юань 9700 юань
300 литр 7000 юань 11500 юань
500 литр 7700 юань 12500 юань
800 литр 9100 юань 14300 юань
1000 литр 9700 юань 15800 юань
1500 литр 11000 юань 16800 юань
2000 литр 12200 юань 19800 юань
3000 литр 17000 юань 24500 юань
5000 литр 25000 юань 32500 юань

 

Та тогооны сонголт хийхдээ савангийн үйлдвэрлэл явуулах хүчин чадал болон технологийн онцлогийг анхаарах хэрэгтэй. Малын гаралтай өөх тосоор саван хийх бол халаагчтай саванжуулах тогоо авна. Харин шингэн ургамалын тосоор хийх хийх гэж байгаа бол халаагчгүй саванжуулах тогоо байхад болно.

 

Саванжуулах тогоог савангийн үйлдвэрт хэрэглэхээс гадна будаг, гоо сайхан, барилга, вино, пиво, хими, резин, хүнсний үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Шингэн бодисыг хутгах, холих, гомогенжуулах (жигдрүүлэх), халаах гэсэн үйлдлүүдийг хийнэ.

 

Захиалагчийн хүсэлтээр хөргөлттэй хийх, автомат тохиргоо хийх зэрэг нэмэлт төхөөрөмжүүдийг суурьлуулж болно.

 

4. Савангийн хэв

 

Энэхүү хэв нь халуун хүйтэн аргаар боловсруулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэвлэхээс гадна төрөл бүрийн гоёмсог дизайнтай саван хэвлэж болно. Савангийн зутан бэлдмэлийг энэхүү хэвэнд хийж 24 цаг сэврээхэд гайхамшигтай хэлбэр дүрс бүхий саван бий болно.

Савангийн үйлдвэр

  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, саван, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 12 ширхэг
  • Хэмжээ: 295мм х 170мм х 22мм
  • Хүндийн жин: 155 гр
  • Үнэ: 23 юань

 

5. Савангийн боодлын цаас зүсэгч

 

Бэлэн болсон саванг бэлгийн төрөл бүрийн гоёмсог боодлын цаас ашиглан савлагаа хийж болно. Үүнд савангийнхаа хэмжээгээр цаас зүсэгч машиныг өргөн ашигладаг. Энэ төхөөрөмж нь нэг удаадаа 500 давхар цаасыг өөрийн хүссэн хэмжээгээр цэвэрхэн зүснэ.

 

Шошго зүсэгч

  • Зүсэлт хийх өргөн: 315мм
  • Зүсэлт хийх зузаан: 0.1мм - 40мм
  • Зүсэлт хийх нарийвчлал: 0.02мм
  • Хэмжээ: 610мм х 390мм х 210мм
  • Төхөөрөмжийн жин: 18кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 500 юань
  •  

Савангийн үйлдвэр

 

Энэ бичлэг дээр байгаа савангууд шиг төрөл бүрийн гоёмсог саван үйлдвэрлэх боломж бидэнд байна.

 

Асуулт 1. Саван хийхэд ямар ямар түүхий эд хэрэгтэй вэ?

 

Саван хийхэд дараах түүхий эдийг хэрэглэнэ. Үүнд:

  1. Шүлт буюу натрийн гидроксид (Sodium hydroxid). Энэ нь идэмхий химийн бодис юм.
  2. Ургамалын болон амьтны гаралтай өөх тос.
  3. Үнэрт тос буюу эфирийн тос
  4. Өнгө оруулагч будаг

Асуулт 2. Саван хийх хичнээн янзын арга байдаг вэ?

 

Саванг үйлдвэрлэх үндсэн гурван арга байдаг. Үүнд:

  • Бэлэн суурь саванг дахин боловсруулах
  • Халуун аргаар саван хийх
  • Хүйтэн аргаар саван хийх

Амьтан, ургамалын гаралтай тосыг шүлттэй хольж найруулснаар саванжих урвал явагдаж, бэлэн савангийн үндсэн түүхий эд бий болно.

Өөх тос + шүлт + ус = саван

 

Асуулт 3. Халуун аргаар саванг хэрхэн үйлдвэрлэх вэ?

 

Халуун аргаар саван үйлдвэрлэх нь шүлтийг хурдан ууршуулах сайн талтай байдаг.

  • Шүлт ус хоёроо орц жорын дагуу хольж найруулна.
  • 45 хэмийн хайлсан тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалаа хийнэ.
  • Саванжуулах миксерт түүхий эдийг 1-2 цаг байлгаж үе үе хутгаж жигдрүүлнэ.
  • Суурь бэлдмэлүүдийг нэмж, дахин хутгана.
  • Хэвэнд хийж, 24 цаг хатаана.
  • Хэвнээс савангаа гаргаж хатаагч өрөөнд 1-2 долоо хоног хатууртал нь хатаана. Халуун аргаар саван хийх нь хүйтэн аргаар хийсэн савангаас хатаалтын явц нь хоёр дахин хурдан байдаг. Ингэж хатаасны дараа савангийн найрлаганд байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй сайн чанарын хатуу саван бий болно.
  •  

Асуулт 4. Хүйтэн аргаар саванг хэрхэн үйлдвэрлэх вэ?

 

  • Шүлт ус хоёроо орц жорын дагуу хольж найруулна.
  • Шингэн төлөвт байгаа тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалаа хийнэ.
  • Саванжуулах миксерт түүхий эдийг сайтар хутгаж жигдрүүлнэ.
  • Суурь бэлдмэлүүдийг нэмж, дахин хутгана.
  • Хэвэнд хийж, 24 цаг хатаана.
  • Хэвнээс савангаа гаргаж хатаагч өрөөнд 2-4 долоо хоног хатууртал нь хатаана. Ингэж хатаасны дараа савангийн найрлаганд байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй сайн чанарын хатуу саван бий болно.
  •  

Асуулт 5. Савангийн түүхий эд болгон хэрэглэх малын гаралтай тосыг бэлтгэхэд юуг анхаарах вэ?

 

Тос царцуу байж болохгүй. Царцсан тосыг шингэртэл нь цахилгаан тогоонд хайлуулж өгөх хэрэгтэй. Тосыг үл зэврэх ган, шаазан, шилэн саванд хадгалдаг.

 

Асуулт 6. Хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад юуг анхаарах вэ?

 

Юуны өмнө нүдний шил, хормогч болон резинэн бээлийтэй ажиллах хэрэгтэй. Мөн үйлдвэрлэл явуулж байгаа өрөөний агааржуулалт сайт байх нь чухал. Тосыг хайлуулж бэлтгэж байгаа тохиолдолд хиншүү сорогч ажиллуулж, үйлдвэрийн байрны ариун цэврийг сахих нь зүйтэй.

Идэмхий шүлттэй ажиллаж байгаа гэдгийг байнга анхаарах хэрэгтэй.

 

Асуулт 7. Хатаалт хийхэд юуг анхаарах вэ?

 

Хэвэндээ савангийн бэлдэцээ хийгээд цэвэр спиртийн уусмалаар шүршиж өгвөл хатаалтын явцад саван хөөсөрдөггүй. Хатаалтын өрөөнд шүлтийн ууршилт их байдаг тул энэ өрөөг үйлдвэрлэлийн байрнаас тусд нь байлгах нь зүйтэй.

 

Асуулт 8. Савангийн суурь бэлдмэл гэж юу вэ?

 

Савангийн үндсэн түүхий эд нь өөх тос, шүлт хоёр байдаг бол түүнд янз бүрийн үнэр, өнгө будаг оруулагчыг суурь бэлдмэл гэдэг. Мөн төрөл бүрийн эмийн ургамалын ханд, ямааны сүү гэх мэт эмчилгээний зориулалтаар ашиглах материалууд ч ордог. Үнэр, өнгө оруулагчаар орон нутгийн ургамал амьтны гаралтай түүхий эд улиасны нахиа, аньсны шүүс, хад, гүзээлзгэнэ, модны шилмүүс, бамбай, гонидны ханд, хар модны холтос зэргийг ашиглана.

 

Асуулт 9. Саван хийх орцыг хэрхэн тодорхойлох вэ?

 

Саван хийхдээ түүний үйлчилгээг онцгой анхаарна. Өөх тосны хүчиллэгийн хэмжээ өөр өөр байдаг тул түүнээс шалтгаалж, жорын найрлага орцын хэмжээ тодорхойлогдоно. Тухайлбал:

Оливийн тосны хүчиллэгийн хэмжээ нь 0.1353 байдаг.

  • 900гр тосны жинг тосныхоо хүчиллэгийн хэмжээгээр үржүүлнэ. Гарсан тоо нь нийт шүлтийн граммын хэмжээ болно.
    900гр х 0.1353=121,77гр шүлт хэрэгтэй.
  • Гарсан шүлтний тоогоо 0,3-т хувааснаар тосон дээр хийх нийт шүлтний уусмал гарч ирнэ.
    121,77гр ÷ 0,3=405,9гр
  • Шүлтний уусмалын хэмжээнээс нийт гарсан шүлтний хэмжээгээ хасахад шаардлагатай усны хэмжээ гарч ирнэ.
    405,9гр - 121,77гр = 284,14 мл ус

Ингэхээр бидэнд 900 гр тос, 285мл ус, 122гр шүлт хэрэгтэй байх нь.

 

Асуулт 10. Хатуу болон шингэн саван үйлдвэрлэхэд ямар ялгаа байдаг вэ?

 

Хатуу саван хийхэд натрийн гидроксид (Sodium hydroxid) хэрэглэдэг бол шингэн саван хийхэд калийн гидроксид (Potassium hydroxid) хэрэглэнэ. Эдгээр хоёр бодис нь хоюулаа идэмхий химийн бодис тул түүнтэй харьцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй.

 

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved