ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЫН ХӨГЖИЛД АШИГЛАЯ

\Ажил хэрэгч санал\

 

 

…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий. “Жалгын сэтгэлгээнээс дэлхийн сэтгэлгээ” рүү хѳрвѳх нь тухайн улс орныг дэлхийн ѳндѳр хѳгжилтэй орон болгож үсрэнгүй хѳгжихѳд хамгийн сайнаар нѳлѳѳлнѳ. Материаллаг бүтээгдэхүүний экспортоос техник, технологийн экспорт руу шилжихэд оюун санаа болон бүтээлч сэтгэлгээний экспорт шууд дагалдаж орж ирэх боломжтой. Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах” санаагаа илэрхийлсэн нь бидэнд ихээхэн найдлага тѳрүүлж байна. Сүүлийн жилүүдэд АНУ дахь дэлхийн боловсролын “бренд” болсон Харвард, MIT, Стэнфорд зэрэг сургуулиудад хятад залуус маш олноор суралцаж, АНУ дахь “Үл хѳдлѳх хѳрѳнгѳ” ийн, “Аялал жуулчлал” ын бизнест болон худалдааны эргэлтэд хятадууд оролцоогоо ихэсгэж байгаа нь “шоолж инээлдэх” үзэгдэл яав ч биш.

 

Хэдийгээр яг бодитой судалгаа гаргах амаргүй ч ГХЯ-наас гаргасан мэдээллээр 130 000 орчим монголчууд гадаадын улс орнуудад суурьшин амьдарч байгаа ба Ѳмнѳд Солонгос, АНУ д олонхи нь байгаа гэж үздэг аж. “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлгийн 55 дугаар бэлтгэх гэж, мѳн “Шинэч” сэтгүүлийн 2 дугаарын мэдээлэл бэлтгэх гэж АНУ д монголчууд олноор суурьшсан Бостон, Нью Йорк, Вашингтон ДС, Чикаго, Денвэр, Сиэтл, Сакраменто, Сан-Франциско, Лос-Анжелэс, Лас-Вегас, Салт–Лайка зэрэг хотуудаар машинаар нийтдээ 200 орчим хоног зарцуулан 6 удаа бутэн тойрч, олон зуун монголчуудтай уулзан санаа бодлыг нь сонсож, ажил амьдралтай нь танилцан, хамтарч ажиллаж байсныхаа хувьд ѳѳрийн саналаа хуваалцахыг хүслээ. Энэ ажлын хүрээндээ АНУ д ажиллаж, амьдарч буй монголчуудын талаарх судалгаа мэдээллийн багц \дата болон статистик\ийн 50 орчим хувийг гадарлах болсон билээ.

 

АНУ д одоогоор 400 орчим Монгол эзэнтэй бизнесүүд бий болж \энэ тоо ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдсээр буй\ , 100 гаруй эрдэмтэд судалгааны ажлууд хийн \үүн дотор дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй судалгааны ажлууд ч байгаа\, мэдээллийн технологийн салбарт 200 орчим залуус ажиллаж  \Microsoft, Google, Facebook, Amazon, Apple, Yahoo, Intel д ажиллаж буй залуус улам олширсоор буй\ байгаа тѳдийгүй АНУ д тѳрж ѳссѳн олон залуус уран гулгалт, гимнастик, бѳхийн тѳрлүүд, усанд сэлэлт, жүжиг, бужгийн тѳрлүүдээр олимп, дэлхийн болон муж Улсын хэмжээнд аварга болж тодрон гарсаар байна. Энэ бага үзүүлэлт биш ээ. Үүн дээр АНУ ын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, тѳгссѳнийхээ дараа нэр хүндтэй томоохон байгууллагуудад ажиллаж буй залуусыг нэмбэл… Ѳндѳр хѳгжилтэй орнуудад ѳѳрсдийн зардлаар, ѳѳрсдийн чадал боломжоо дайчлаад ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж буй ийм монголчууд жинхэнээсээ БАЯЛАГ болон тѳлѳвшиж байна. Харин тэднийг МОНГОЛЫН БАЯЛАГ болгон хувиргах цаг нь болжээ.

 

Нэг. ТЭДЭНД БАЙГАА ДАВУУ БОЛОМЖУУД:

 

-Тэд тухайн орныхоо хууль дүрэм журмыг ягштал мѳрддѳг. Маш тодорхой, ойлгомжтой стандарт хийгээд хууль дүрэм журмууд тэднийг ийн сургадаг. Тэд жолоо барьж яваад дүрэм зѳрчвѳл цагдаатай тохиролцох тухай огт бодохгүй. Тэд дүрэм зѳрчсѳнийхѳѳ тѳлѳѳх торгуулиа хугацаанд тѳлдѳг. Хичнээн маргалдаж заргалдлаа ч “Шүүхийн шийдвэр” бол эцсийн шийдвэр гэдгийг хүлээн зѳвшѳѳрнѳ. Амьдран суугаа байрныхаа болон нэмэлт зардлуудын мѳнгѳѳ яг л хугацаанд нь тѳлдѳг. Эс тэгвэл гарын үсгээ зурсан гэрээнийхээ үүргийн дагуу, ямар ч тайлбаргүйгээр байрнаасаа хѳѳгдѳж гарна гэдгээ сайн мэднэ.

 

-Tэд ажил хѳдѳлмѳрийг маш сайн хийж сурцгаасан. Бусдын удирдлага дор ажиллаа ч, ѳѳрийн бизнесээ босголоо ч ажил үйлчилгээ эрхлэхэд 2 гол дүрэм үйлчилдэг. 1. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа. 2. Үйлчилгээний чанар. Тийм болохоор ѳѳрѳѳр нь үйлчлүүлж байгаа хүний ѳѳдѳѳс байнга инээмсэглэж, хэрвээ ажлыг нь голох юм бол уурлаж хашгирахгүйгээр дахин хийнэ, эсвэл дахин ийм алдаа гаргахгүйн тѳлѳѳ хичээнэ. “За сүртэй ш дээ”, “Чи муу юу юм бэ?”, “Авбал ав байвал бай!” хэмээн хэлэх бүү хэл бодож ч зүрхлэхгүй. үйлчлүүлэгчээ баян ядуу, мѳнгѳтэй мѳнгѳгүй гэж ялгахгүй.

 

-Tэд мѳнгѳний үнэ цэнийг маш сайн мэддэг болцгоосон. Шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳ ямар их үнэ цэнэтэй болохыг тэд сайн мэддэг. Авч буй хѳдѳлмѳрийн хѳлс нь амьдралд нь хүрэлцдэг болохоор тэд хэн нэгэнд авилгал ѳгѳх, хэн нэгнийг зальдаж луйвардах талаар боддоггүй. Бүгдээрээ адилхан түвшинд хүрээд ирэхээр бие биедээ атаархаж хорсох, гомдоллох зүйлгүй. Хѳлсѳѳ дуслуулж олсон мѳнгийг дэмий зүйлд үрэх дургүй, зайлшгүй хэрэгцээндээ зарцуулдаг. Мѳнгийг шударгаар хѳдѳлмѳрлѳж олж байгаа болохоор айж ичих зүйл огт үгүй, хүмүүс рүү бардам харж инээмсэглэнэ.

 

-Тэд цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Цагаар цалинждаг болохоор тэд цаг хугацааны үнэ цэнийг маш сайн мэдэрдэг. Хийж буй ажлууд нь цаг хугацаагаар хэмжигддэг болохоор залхуурсан эсвэл тѳвѳгшѳѳсѳндѳѳ хийх ажлаа хойш тавьдаггүй. Бүх л зүйл товлосон цаг хугацаандаа тѳлѳвлѳснѳѳр хийгдэж байх нь амжилтын тулгуур гэдгийг маш сайн ойлгосон байдаг. “Яг одоо уулзья”, “Одоохон хүрээд ир ээ шил юм хувааж ууя”, “За за тѳвѳг л байна, наад ажлаа дараа болоо” гэхчилэнгээр цаг хугацааны баримжаагүйгээр бие биенээ уруу татах нь  бага даа. Тэд амралтын ѳдрүүдээр гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг болж байгаа. Их ажиллаад ядрахад гэр бүл нь хамгийн сайн ар тал.

 

-Тэд эх орондоо маш их хайртай хүмүүс. Харь газар цагаачилж амьдрахдаа эргээд очих ЭХ ОРОН гэдэг ямар их ѳмѳг түшиг байдгийг тэд амьсгалаараа, амьдралаараа, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс. Тэд энэ оронд ажиллаж амьдрахад ѳѳртѳѳ итгэлтэй, сэтгэлийн дарамт айдасгүй, амар амгалан амьдрах стандартууд болон нийгмийн халамж үйлчилгээг харж эдэлж мэдрэх бүрдээ “Монголд минь ийм байж яагаад болдоггүй юм бол?” хэмээн заавал боддог, бас шаналдаг. Тийм болоод тэд Монголын улстѳрийн ѳнѳѳгийн байдлын сайн муу талуудыг ѳѳр хоорондоо дандаа хэлэлцэж байдаг юм. Учиргүй “Би эх оронч хүн” гэж цээжээ дэлдэхгүй ч, нэгэн ѳдѳр хүлэг морь шиг үүрсэж янцгаан байж буцаж очих эх орноо зүүдэндээ манаж байдаг юм.

 

Хоёр. ТЭДНИЙГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

 

-Гадаадын үлс орнуудад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудаа БАЯЛАГ БҮТЭЭГЧИД хэмээн үнэлж, ирээдүйд тѳрѳх тэр бумтангуудаа ХѲРѲНГѲ ОРУУЛАГЧИД хэмээн харах алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО-ыг бий болгох хэрэгтэй байна. Монголын Жижиг Дунд Бизнес эрхлэгчидээс гадаадад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудтай хамтран ажиллаж, ѳргѳжин хѳгжих боломжийг нь нээж ѳгѳх хэрэгтэй байна. Жижигхэн зах зээлтэй Монголдоо ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳн зодолдож байснаас, ѳндѳр хѳгжилтэй орнуудад бизнесээ хѳгжүүлэх нь гаднаас валютын урсгалыг бий болгох боломж юм. Бид дэлхийд гарч байж л хѳгжинѳ, ѳѳр сонголт үгүй.

 

-Гадаадад ажиллаж амьдарч, бизнес эрхэлж буй монголчуудаа Монголдоо бизнес болон ажил, үйлчилгээ эрхлэх боломж олгох МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Тэднийг дагаад бизнесийн соёл, ажил үйлчилгээний чанар, бүтээлч сэтгэлгээ бий болно. Тэдний тѳслүүдийг анхааран судалж боломж олгох аваас ѳѳрсдийн сурсан стандарт, технологи аргачлал, чанар, ажиллагааны аюулгүй шаардлагууд, цалин хѳлсний системүүдийг нэвтрүүлж чадна. Тэдний Монголын нийгэмд бий болгох харилцааны болоод амжиргааны соёлыг ч мартаж болохгүй. Тэдэнд олгох боломжууд, бага хувийн  хүүтэй зээл, татвар гаалийн хѳнгѳлѳлтүүд нь Монголын бизнесийн соёл болон хѳгжилт томоохон ѳѳрчлѳлтүүдийг авч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа.

 

-Гадаадын улс орнуудад судалгааны ажил эрхэлж, нээлт хийж буй эрдмийн ѳндѳр зэрэглэлтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Эхний удаад тэднийг албадан авчрахгүйгээр тодорхой салбаруудын бодлого тѳлѳвлѳлт, хѳгжлийн чиг баримжаа, аргачлал дээр ЗѲВЛѲН ТУСЛУУЛАХ хэлбэрээр ажиллуулж болно. Мѳн тэдний амжилттай ажиллаж буй Эрдэм Шинжилгээний байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг ч мартаж болохгүй. Адил чиглэлээр судалгааны ажил хийж буй эрдэмтдийн баг бүрдүүлж тодорхой хугацаанд Монголдоо судалгаа хийх боломжийг ч олговол зүгээр. Бид статистик  дээр түшиглэсэн судалгаагүйгээр цаашаа хѳгжих боломжгүй. Эс тэгвэл Тѳрийн ордондоо “гал тахиж”, хэн нэгэн сайд нь тооны бэлэгдэл ярин солиорч, иргэд нь “Аз аз бурзай” хэмээн бичиж, түүнийгээ бусдад түгээн уриалж суудаг хошин шог тасрахгүй.

 

-Дэлхийн бизнесийн хѳгжлийн чиг хандлагыг Мэдээллийн Технологийн компаниуд тодорхойлж эхэлж байгаа энэ үед гадаадад амжилттай ажиллаж байгаа инженер залуусаа дэмжиж хамтран ажиллах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО шаардлагатай болж байна. Монголдоо “Мэдээллийн Технологийн Үндэсний Тѳв”- ийг тэдний тусламжтайгаар хѳгжүүлж 1. Мэдээллийн дата багцыг бүрдүүлэх 2. IT инженер залуус хамтдаа үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгох 3.Монголын ѳсвѳр насны хүүхэд залууст код бичиж сурах улмаар софтвэйр программууд дээр ажиллаж сургах сургалтын тѳвийг хѳгжүүлэх нь ашигтай шийдэл мѳн. Ийм тохиолдолд гадаадад ажиллаж буй IT инженэр залуус Монголын хѳгжилд, бизнесийн хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж чадна хэмээн би итгэж байна.

 

-Гадаадад тѳрж ѳссѳн монгол хүүхдүүдээ дэмжиж, ийм залуусыг Монгол орон руу нь татах МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО хэрэгтэй байна. Ѳндѳр хѳгжилтэй орнуудын боломж дээр монгол генийн чадварыг хослуулан Тив, Дэлхийн Олимпод оролцох хэмжээний амжилт гаргаж буй монгол хүүхдүүдийг дэмжиж, тэдний тодорхой зардлуудыг шийдэн Монгол Улсын нэрийн ѳмнѳѳс уралдаан тэмцээнд оролцуулж байх боломж байна. Хэдийгээр амаргүй боловч хүүхдээ ѳдий хүртэл ѳѳрийн орлогоороо санхүүжүүлж ѳдий түвшинд хүргэсэн эцэг эхчүүдийн зүтгэл, “би Монгол шүү дээ” хэмээн сэтгэлдээ хатамжлан хичээсэн хүүхдүүдийн урам зоригийг хугалж боломгүй. Хүүхдийг бага наснаас нь ийм түвшинд хүргэхэд ямар зардал гаргах байснаа тооцоод үзэхэд ч, Монгол Тѳрийн ийм дэмжлэг нь бусад олон хүүхдүүд, эцэг эхчүүдэд ямар их урам зоригийг авчирч болохыг тѳсѳѳлшгүй. Энэ бол эв нэгдлийн эхлэл байж болох.

 

3. ЦАГ ХУГАЦААНЫ ОГТЛОЛЦОЛ

 

…Энэ бол сүүлийн 10 жил АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зорьж очин уулзаж ярилцаж, олон арга хэмжээнд оролцож, олон сайн үйлсийг хамтдаа бүтээж байсан миний сэтгэлд оршсоор байгаа санал. Тийм болоод л “Монголчууд Америкт” номыг бичиж, “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгийг хамтран хийж, “Хѳгжлийн замаар” ТВ нэвтрүүлэгт тѳслийг бүтээж, одоо “Шинэч” мэдээллийн тѳслийг босгож байгаа юм аа. Энэ бүхний эцэст, гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах цаг хугацааны тохироо бүрджээ хэмээн учирлаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь зүгээр л сэтгэл хѳдлѳлѳѳр байгуулагдсан ТББ ын хийх ажил ч биш, Тѳрийн байгууллагуудаас гаргадаг сэтгэл уярам уриа лоозонгоор бүтдэг ч ажил биш, харин алсын хараатай МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО гаргаж аажим аажмаар шат дараалалтай уйгагүй хийх ажил. Энд улс тѳрийн зорилго хийгээд оролцоо байж огтхон ч болохгүй. Зүгээр л хүн бүрийн сэтгэлийн чанадад оршиж буй МОНГОЛ ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ, ХѲГЖИЛ ДЭВШЛИЙН ТѲЛѲѲ  чин сэтгэлийн зовинол, хичээл зүтгэлийн асуудал мѳн.

 

Нэг талаас нь харахад, яг одоо Монголд минь оршиж буй улстѳрчдийн амин хувиа хичээсэн шунаг сэтгэлгээ, тэднийг аалзны тор шиг хэрж хүлсэн улстѳрийн заваан тогтолцоо, ядуурал, ѳнгѳ мѳнгѳний шуналаас үүдэлтэй иргэдийн харанхуй бүдүүлэг, мунхаг байдал, нийгэм даяараа ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автан зусардалтаар дүүрсэн байдлыг хараад би ингэж л бодож байна. Нѳгѳѳ талаас нь харахад, залуус сэрж, нийгмийг ѳѳрчлѳхийн тулд ѳѳрсдийгѳѳ золиослон байж хийж бүтээж байгаа бүхэн, нийгэмд сайн сайхан гэрэл гэгээ авчрахын тулд хамтаараа баяр хѳѳртэйгээр бүтээж байгаа бүхэн, улстѳрийг шүүмжилж, улстѳрчдийг харааж зүхэлгүйгээр шоолж, ѳѳрсдѳѳсѳѳ бүхнийг эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож нийгэмд давалгаалуулж буй сайн үйлдэл бүхнийг мэдрээд би ингэж бодож байна. Үүн дээр гадаадад ажиллаж буй монголчуудын оролцоог нэмбэл,  бүхнийг маш хурдан хугацаанд сайн сайхнаар ѳѳрчилж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ хожим нь биш, яг одоо л эхлэх хэрэгтэй байна. Хүн болгон ѳѳр ѳѳрийн түвшиндээ хийж чадаж байгаа ч МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО бол энэ бүхнийг зангидах зангилаа мѳн. Үүний тѳлѳѳ Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга, УИХ ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерѳнхий Сайд У.Хүрэлсүх нарт итгэж байна. МОНГОЛ ТѲРИЙН БОДЛОГО МЭРГЭН БАЙГ. Монголын хѳгжилд иргэн бүрийн оролцоо хамгийн хэрэгтэй байна даа.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

“ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН ХҮНЭЭР ДҮҮРГЭСНИЙ ГАЙ ЗТХЯ ГЭЛТГҮЙ БҮХ САЛБАРТ НҮҮРЛЭЖЭЭ”

  УБТЗ-ын зөвлөх, Монголын Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Р.Раштай ярилцлаа. -Монголын төмөр ...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

  УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын ...

Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?

  Эдвард Радзинскийн “Сталин. М, 2007” номын (Баабарын орчуулга) сонирхолтой хэсгээс дахин эшлэе:   1944 ...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

  Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад ...

Д.ОЮУНХОРОЛ ГИШҮҮН ГЭРЭЛ ЗУРАГЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ ГЭВ

  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын жиргээ өчигдөр цахим хуудсанд нэлээн хүчтэй тарав. Тэрбээр өөрийнх нь зургийг ...

Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ

  ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ...

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ван И сайд Монгол Улсад айлчлах нь Монгол Хятадын харилцааны баярт үйл явдал

8-р сарын 21-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, талууд БНХАУ-ын Төрийн ...

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзалт хийлээ

8-р сарын 20-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, талууд хоёр талын харилцаа, ...

Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

8-р сарын 16-нд Элчин сайд Шин Хаймин Бээжингийн Дипломат байгуулагын үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга Чэнь ...

“ПАНДАГИЙН ТЭВРЭЛТ” БА У.ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬ ЗАЯА

Панда аюултай үедээ маш аюултай. Панда устгах амьтнаа баавгайн араншингаар тэвэрч аваад, нугасалж алдаг. ...

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хүлээн авалтыг сүр жавхлантай зохион байгууллаа

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тохиолдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 7-р сарын ...

Элчин сайд Шин Хаймин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Рэнь Минхуйтай уулзлаа

7-р сарын 27-нд Элчин сайд Шин Хаймин Дэлхийн Хепатитын өдөрт оролцхоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн эрүүл ...

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насанд хүрсэн асуудлаар АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ хийж байна.      Дэлгэрэнгүй...

Нүүрсний гэрээг ил болгоё, Ерөнхий сайд аа?!

  “Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн ...

Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

  УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. ...

Г.Уянга: Хоёр сайхан аавтай, би азтай хүн

  Тээр жилийн зэврүүхэн өдрийг бүүр түүрхэн санадаг юм. Би сургуульд ч ороогүй, 5 нас арай хүрээгүй байсан. ...

МАН-ын Хяналтын хорооны “матрын нулимс”

  “Матрын нулимс” хэмээх хэлц бий. Их ч ашиглагддаг. Гэхдээ бодитоор матрын нулимс гэж чухам юу вэ ...

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

  Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13 дугаар байранд өчигдөр/08.09/ 22:00 цагийн орчимд онц ...

Д.ГАНТУЛГЫГ ШҮҮХ ХУРАЛД СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМЧ ОРОЛЦОНО

  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг ...

СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзлаа

  УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 14 нам хүсэлтээ өгснөөс 13 нь сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд ...

БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

  КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын ...

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

  Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл ...

Сэрэмжлүүлэг: Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ

  Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд ...

“ТАВАНБОГД” КОМПАНИЙН ГАЛЕРЕЙН БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Өнөөдөр өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж ...

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага ...

ПРОФЕССОР Д.ЧУЛУУНЖАВ: УЙГАРЖИН МОНГОЛ ҮСЭГ, БИЧГИЙН УЧИР, ААЦАА

  Професор Д.Чулуунжав найз өөрийн бичвэрийг блогтоо тавьж тус болооч гэж хүссэний дагуу түүний өгүүллийг ...

Баабар: Бүгд Найрамдах Дорнод Монгол Ард Улс

  (МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)   Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн ...

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД 337 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

  Баяр наадмын үеэр буюу энэ сарын 11-15-ны өдөр улсын хэмжээнд түргэн тусламжийн 4,750 дуудлага ирсний, 83 хувь ...

Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

  Автотээврийн ундэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим ...

Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

  Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор ...

Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ЕХ-нд уриалжээ

  БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын Холбоог /ЕХ/ Хятад улстай илүү нягт хамтран ажиллахыг ...

Амралтын тав хоногт амиа алдсан 28 иргэний ослын шалтгааныг шалгаж байна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баяр наадам, амралтын өдрүүдийн ЦЕГ, ОБЕГ, баярын өдрүүдийн жижүүр эргүүлийн нэгтгэсэн ...

Усанд урссан амь бүрийн төлөө…

  Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ...

Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах эсэхийг шийдэх санал гаргав

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

    Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!   Ард түмний хамгийн хайртай, зуны дэлгэр баяр цэнгээн Үндэсний ...

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалт хийв

  7-р сарын 7-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор ...

«Горизонт» олон улсын отряд залуучуудад орос хэл заахаар Монголыг зорив

ОХУ-д дээд боловсрол эзэмшихийн тулд орос хэл сурах хүсэлтэй монгол оюутан сурагчид нь хэдхэн хоногийн дараа ...

ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли ...

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

  СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргажээ. Тухайлбал, ...

Тээврийн хэрэгслийн долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн ...

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МОРЬ ДАГАВАЛ ТОРГОНО

  Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. ...

60 тэрбумын бичлэгийг шинжилсэн дэлхийд нэртэй компани гэсэн нь подвал түрээсэлдэг хувь хүн байжээ

  Нохойнд барьдаг мод гэдэг шиг  УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнийг буруутгах, харлуулахад ашигладаг ...

Э.ЭРДЭНЭСҮРЭН, С.ЭНХБААТАР НАРЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ...

Магнай трейд, М-Ойл, Зам зуур гэх мэт шатахуун түгээх станцууд хуурамч шатахуун зарж байна

  Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны талаар мэдээлэл хийж байна.   Монголын ...

ОЛИМПИЙН АВАРГУУДТАЙ ХОЛБООТОЙ ТОМ ЭДЛЭН ГАЗРЫН МАРГААН ДЭГДЭВ ҮҮ

  Олимпийн аваргуудтай холбоотой том талбай хамарсан газруудын маргаан дэгдсэн бололтой.  Тодруулбал, ...

Орос ДАШТ-д зориулан дахин 800 сая рубль гаргажээ

  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулан ОХУ-ын Засгийн газар нэмэлтээр 800 ...

Монголыг хэн мөхөөж байна вэ?

  АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд ...

ИНЕГ-ын удирдлагууд архидан согтуурч, караокены бармен залууг зоджээ

  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, ...

АТГ 46 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

  АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ...

All Rights Reserved